Мэдээ, мэдээлэл

LIVETV телевизийн сэтгүүлчидтэй уулзлаа
LIVETV телевизийн сэтгүүлчидтэй уулзлаа

LIVETV телевизийн сэтгүүлчидтэй уулзлаа

Хэвлэл мэдээллийн зөвлөл ээлжит редакцын уулзалтаа LiveTV телевизийн сэтгүүлчидтэй хийлээ. Уулзалтын үеэр хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын үр дүн болон эрх зүйн өнөөгийн байдал, сэтгүүлчийн аюулгүй байдлын талаар ярилцсан юм. Харин редакцын зүгээс ХМЗ-ийн үйл ажиллагаа, бүтэц бүрэлдэхүүн болоод гишүүнээ хэрхэн сонгодог талаар тодрууллаа. 

ХМЗ-ийн Гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа “ХМЗ-ийн бүтцэд хэвлэл мэдээллийн байгууллагын эзэн/эрхлэн гаргагч болон сэтгүүлчдийн төлөөлөл тэнцүү тоогоор байдаг. Тэд ёс зүйтэй чанартай сэтгүүл зүйн төлөө энд нэгддэг. Төлөөллийн бүтэц, квотын тоо, нөхөн сонгогдох журмын дагуу ХМЗ-д сайн дураараа ажиллах боломж сэтгүүлч бүрт нээлттэй” гэдгийг онцлов. 

ХМЗ нь хэвлэл мэдээллийн эрх чөлөөг дэмжих, хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтыг бэхжүүлэх, сэтгүүл зүйн ёс зүйн хэм хэмжээг сахиулах, сэтгүүлчдийн хараат бус байх эрхийг хамгаалах зорилготой. ХМЗ нь зургаан жилийн хугацаатай сонгогдсон нийт 45 гишүүнтэй бөгөөд тэдгээр нь Удирдах зөвлөл, Ёс зүйн хоёр хороонд хуваагдан ажилладаг. Эдгээр гишүүд нь хэвлэмэл, цахим, өргөн нэвтрүүлэг, орон нутаг, олон нийт гэсэн 5 бүлгийн төлөөллөөс бүрддэг. 

Олон нийтийн төлөөллөөс гишүүн сонгохдоо нээлттэй зар гаргадаг бол бусад бүлгийг тухайн салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг эвсэл, холбоодын саналаар томилдог.   

Өнгөрсөн таван жилийн хугацаанд ХМЗ-ийн нийт гишүүдийг чадавхжуулах, өөрийн зохицуулалтын чиглэлээр мэргэшүүлэх 12 удаагийн сургалтад хамруулаад байна. 

 

 

Бидэнд шинээр гомдол мэдүүлэх

ГОМДОЛ ГАРГАХ

Шийдвэрлэсэн гомдлын шийдвэр хайх

ГОМДЛЫН ШИЙДВЭРҮҮД