Мэдээ, мэдээлэл

Сэтгүүл зүйн багш нар ёс зүйн өөрийн зохицуулалтын хөтөлбөр боловсруулах сургалтад хамрагдлаа
Сэтгүүл зүйн багш нар ёс зүйн өөрийн зохицуулалтын хөтөлбөр боловсруулах сургалтад хамрагдлаа

Сэтгүүл зүйн багш нар ёс зүйн өөрийн зохицуулалтын хөтөлбөр боловсруулах сургалтад хамрагдлаа

 

Хэвлэл мэдээллийн зөвлөл (ХМЗ), Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагатай хамтран 2019 оны наймдугаар сарын 22-24-ний өдрүүдэд “Сэтгүүлчийн ёс зүй ба хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт” сэдэвт багш нарт зориулсан гурван өдрийн сургалтыг зохион байгууллаа. Уг сургалтыг ХБНГУ-ын Бохумийн их сургууль, Хэвлэл мэдээлэл судлалын төвийн Медиа системийн олон улсын харьцуулалтын доктор, профессор Барбара Томасс удирдан явуулж, сэтгүүл зүйн их, дээд сургуулийн багш, ХМЗ-ийн сургагч нар хамрагдсан юм.

 

Монголын сэтгүүл зүйн их, дээд сургуулийн ёс зүйн хичээлийн хөтөлбөрийг олон улсын жишигт хүргэх зорилго бүхий тус сургалтын үеэр мэргэжлийн багш нар хоорондоо заах аргын хувьд туршлага солилцсон нь онцлог байв.

 

ХМЗ-ийн Гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа сургалтын талаар “Багш нарт хэвлэл мэдээллийн ёс зүйн хөтөлбөрт өөрийн зохицуулалтын сэдвийг хэрхэн, ямар аргаар заах талаар загвар хөтөлбөрийг танилцуулсан. Үүнийг манай их дээд сургуулиуд хөтөлбөртөө нэвтрүүлж, үр дүн харуулна хэмээн итгэж байна” гэлээ.    

 

Сургагч Барбара Томасс оролцогчдоос Монголын сэтгүүл зүйн ёс зүйн өнөөгийн байдлын талаар сонсож, сэтгүүл зүйн ёс зүйд тулгарч буй шинэ сорилтууд болох худал мэдээлэл, нийгмийн мэдээллийн сүлжээ, үзэн ядах үг хэллэг, баримтыг нягтлах зэрэг асуудлаар туршлагаасаа хуваалцлаа.

 

 

 

 

 

 

 

 

 

 

Бидэнд шинээр гомдол мэдүүлэх

ГОМДОЛ ГАРГАХ

Шийдвэрлэсэн гомдлын шийдвэр хайх

ГОМДЛЫН ШИЙДВЭРҮҮД