Өргөн нэвтрүүлгийн долоон телевизийг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзлээ
Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Радио, телевизийн Ес зүйн хорооны 2021 оны хоёрдугаар улирлын ээлжит хурал зургадугаар сарын 21-нд болж нэг гомдлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Энэхүү гомдол нь өргөн нэвтрүүлгийн долоон телевизээр 2021 оны тавдугаар сарын 6-ны өдөр нэвтрүүлсэн “Мэдээллийн урсгал” хөтөлбөртэй холбоотой байлаа. Тухайлбал, Eagle, C1, ETV, NTV, SBN, UBS, Монгол HD телевизээр тавдугаар сарын 6-ны өдөр шууд дамжуулсан “Мэдээллийн урсгал” хөтөлбөрөөр коронавирусын халдвараар нас барсан иргэдийг халдвар хамгааллын хатуу дэглэм мөрдөж, сүүлчийн замд нь үддэг тухай сурвалжилга гарсан.
Өөрийгөө шатаасан иргэний талаарх мэдээлэл олон гомдол дагуулав
Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Сонин, сайт, сэтгүүлийн Ёс зүйн хорооны 2021 оны нэгдүгээр улирлын хурал гуравдугаар сарын 25-ны өдөр болж 12 сайтад хаягласан гомдлыг хэлэлцэн 11 сайтын мэдээлэлд дүгнэлт гаргалаа. Харин нэг сайтад холбогдох мэдээлэл нь хуулийн байгууллагаар гомдол хэлэлцэх шатанд яваа учраас энэ удаад хэлэлцэхийг хойшлууллаа.
News.mn, Tsakhiur.mn, Zarig.mn сайтууд ёс зүйн зөрчил гаргаагүй
Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Сонин, сэтгүүл, сайт /ССС/-ын Ес зүйн хорооны 2020 оны IV улирлын ээлжит хурал арванхоёрдугаар сарын 10-ны өдөр онлайнаар хуралдлаа. Хурлаар мэдээллийн дөрвөн сайтын редакцад хамаарах гомдлыг хэлэлцэн, гурван сайтын редакц ёс зүйн зөрчил гаргаагүй, харин нэг нь зөрчил гаргасан хэмээн шийдвэрлэлээ.
Tovch.mn сайт ёс зүйн зөрчил гаргаагүй
Хэвлэл мэдээллийн зөвлөлийн /ХМЗ/ Радио, телевизийн Ёс зүйн хорооны 2020 оны III улирлын ээлжит хурал есдүгээр сарын 25-нд болж, хоёр гомдыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Paparazzi.mn сайт мэргэжлийн бус байлаа
Хэвлэл мэдээллийн зөвлөлийн /ХМЗ/ Сонин, сайт, сэтгүүлийн Ёс зүйн хорооны 2020 гуравдугаар улирлын ээлжит хурал есдүгээр сарын 10-ны өдөр болж, гурван гомдлыг шийдвэрлэлээ.
LiveTV нь эмзэг сэдвийг чадамгай хөндөж гаргасан
Хэвлэл мэдээллийн зөвлөлийн /ХМЗ/ Радио, телевизийн Ёс зүйн хорооны 2020 оны II улирлын ээлжит хурал 2020 оны зургадугаар сарын 26-ны өдөр болж хоёр гомдол хэлэлцэн шийдвэрлэлээ.
URUG.MN БОЛОН ZARIG.MN САЙТУУД ЁС ЗҮЙН ЗӨРЧИЛ ГАРГААГҮЙ
Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Сонин, сайт, сэтгүүлийн /ССС/ Ёс зүйн хорооны 2020 оны эхний улирлын хурал дөрөвдүгээр сарын 9-ний өдөр боллоо. Коронавирусийн халдвараас сэргийлэн тогтоосон хөл хорионы дэглэмээс шалтгаалан хурлыг онлайнаар зохион байгууллаа.
ТВ4 ТЕЛЕВИЗИЙН ГУРВАН МЭДЭЭЛЭЛ ЁС ЗҮЙН ХЭД ХЭДЭН ЗАРЧМЫГ ЗӨРЧЖЭЭ
Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Радио, телевизийн ёс зүйн хорооны 2020 оны эхний улирлын ээлжит хурлаа коронавирустэй холбоотойгоор үүссэн хөл хорионы нөхцөлтэй уялдан онлайнаар зохион байгууллаа. Хурал 2020 оны гуравдугаар сарын 27-ны өдөр болж, гурван гомдол хэлэлцлээ. Энэхүү гурван гомдол нь гурвуул ТВ4 телевизийн бэлтгэсэн мэдээлэлтэй холбоотой байлаа.