img
“Бизнес дэх хүний эрхийг мэдрэмжтэй мэдээлье!” сургалт боллоо
Сэтгүүл зүйгээр суралцаж буй ахлах ангийн оюутнуудад зориулсан “Бизнес дэх хүний эрхийг мэдрэмжтэй мэдээлье!” сургалт боллоо. Сургалтыг Европын Холбооны санхүүжилтээр, НҮБХХ-ийн хэрэгжүүлж буй “Өөрчлөлтийн элч төлөөлөгчид: Хариуцлагатай бизнесийн төлөөх залуус ба хэвлэл мэдээлэл” төслийн хүрээнд зохион байгуулсан юм.
img
Иргэний нийгмийн байгууллагынханд баримт нягтлан шалгах (fact-checking) мэдлэг, ур чадвар олгох сургалтын бүртгэл эхэллээ
Хэвлэл Мэдээллийн Зөвлөл (ХМЗ) нь “Өөрчлөлтийн дуу хоолой: Иргэний нийгмийн байгууллагууд эгэх хариуцлага, ил тод байдал, олон нийтийн ойлголтын төлөө хүчээ нэгтгэх нь” төслийн хүрээнд иргэний нийгмийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлж, мэргэжлийн баримт шалгагчидтай үр дүнтэй хамтран ажиллах мэдлэг, ур чадвараар хангах зорилготой онлайн сургалтыг 5-р сарын 7-нд зохион байгуулах гэж байна. 
img
Иргэний нийгмийн байгууллагуудын эрх зүйн орчны талаарх судалгааны урилга
Хэвлэл Мэдээллийн Зөвлөл нь Дойче Велле Академи (DWA)-тай хамтран “Өөрчлөлтийн дуу хоолой: Иргэний нийгмийн байгууллагууд эгэх хариуцлага, ил тод байдал, олон нийтийн ойлголтын төлөө хүчээ нэгтгэх нь” төслийн хүрээнд иргэний нийгмийн байгууллагa (ИНБ)-уудын эрх зүйн орчны талаарх судалгааны урилгыг зарлаж байна. Энэхүү судалгаа нь хүчин төгөлдөр мөрдөж буй ИНБ-уудад хамаарал бүхий хуулийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх төдийгүй иргэний орон зайг дэмжих олон улсын жишгийг тусгах замаар ИНБ-ын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх суурь баримт бичиг болоход чиглэгдэж буй юм.
img
Редакц эх сурвалжаа хамгаалах эрхтэй гэв
Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Сонин, Сэтгүүл, Сайтын ёс зүйн хорооны 2025 оны нэгдүгээр улирлын хурлаар хэлэлцэхийг түр хойшлуулсан гомдлыг дөрөвдүгээр сарын 11-ний өдөр хэлэлцлээ.
img
“Цахим орчинд мэдээлэл түгээхэд баримтлах ёс зүйн гарын авлагa” боловсруулах гэрээт зөвлөх сонгон шалгаруулах тухай
Хэвлэл Мэдээллийн Зөвлөл нь Дойче Велле Академи (DWA)-тай хамтран “Өөрчлөлтийн дуу хоолой: Иргэний нийгмийн байгууллагууд эгэх хариуцлага, ил тод байдал, олон нийтийн ойлголтын төлөө хүчээ нэгтгэх нь” төслийн хүрээнд иргэний нийгмийн байгууллагуудын цахим орчинд мэдээлэл түгээхэд бусад оролцогч талуудын үнэт зүйлс, хууль ёсны ашиг сонирхолд хүндэтгэлтэй хандах, зохисгүй, доромжилсон, ялгаварлан гадуурхсан агуулга бүхий үг хэллэг хэрэглэхгүйгээр нийгэм дэх асуудалд өөрсдийн дуу хоолойг даацтай хүргэхэд хэрэглэгдэхүүн болох “Цахим орчинд мэдээлэл түгээхэд баримтлах ёс зүйн гарын авлага” боловсруулан танилцуулах гэрээт зөвлөх сонгон шалгаруулна.
img
Бүтээлийн гарчиг нь нөхцөл байдлыг буруугаар ойлгуулсан гэж үзэв
Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Сонин, Сэтгүүл, Сайтын ёс зүйн хорооны 2025 оны нэгдүгээр улирлын хурал гуравдугаар сарын 28-ны өдөр боллоо.