Бидний подкаст: "Хүүхэдтэй холбоотой асуудлыг ёс зүйтэй сурвалжлах нь"

Бидний подкаст:

"Бидний подкаст" шинэ дугаараа та бүхэнд хүргэж байна. Энэ дугаартаа бид ССС-ын Ёс зүйн хорооны гишүүн, Peak.mn сайтын эрхлэгч Ц.Цэрэндолгорыг урьж оролцууллаа.

Ц.Цэрэндолгор нь тогтвортой хөгжил, боловсролын чиглэлээр төрөлжсөн анхны сайт PEAK.MN-ийг эрхлэн ажиллуулдаг бөгөөд 2012 оноос эхлэн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэдэх “Хүний эрхийн төлөө сэтгүүлчид” клубын гишүүнээр тасралтгүй ажиллаж, хүний эрхийн чиглэлээр мэргэшсэн цөөн хэдэн сэтгүүлчийн нэг юм.

Мөн тэрээр “Эрхээ, Тэгшээ хоёр” комик цувралын зохиогч, “Бизнес ба Хүний эрх” баримтат киноны зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд сэтгүүл зүйн 150 гаруй нийтлэл, хүний эрхийн асуудал дэвшүүлсэн 50 орчим ярилцлага гаргаж, “Эрх мэдлийн парадокс”, ”Амьдралаа өөрчлөх 100 арга”, “Насанд туршдаа суралцахуй”, “Насан туршдаа эзэмшихүй” номын редактораар ажилласан билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mediacouncil.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.