Мэдээ, мэдээлэл

Төсөл хэрэгжүүлэх зорилтот хороотой танилцав
Төсөл хэрэгжүүлэх зорилтот хороотой танилцав

Төсөл хэрэгжүүлэх зорилтот хороотой танилцав

Хямрал, онцгой байдлын үед ажиллах хамтарсан багийн мэдээлэл харилцааны төсөл хэрэгжүүлэх зорилтот нэгжтэй танилцах аялал 2023.01.14-ний өдөр боллоо. 

 

Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс хэрэгжүүлж буй “Хямралын мэдээллийн харилцаа: Оролцогч талуудын хамтын ажиллагаа” төслийн II шатанд Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо нь мэдээлэл харилцааны төсөл хэрэгжүүлэх зорилтот нэгжээр сонгогдсон билээ. 

 

Баг нь Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, иргэдийн төлөөлөлтэй уулзаж, мэдээлэл түгээж буй болон хүлээн авч буй байдал, түгээмэл ашигладаг сувгууд, тэдгээрийн хүртээмжийн талаар судаллаа. Түүнчлэн тухайн хороонд тулгамдаж буй гамшиг, эрсдэлийн асуудлыг хэлэлцсэн юм. 

 

Тус хорооны нутаг дэвсгэр нь уулын ам дагуу байрласан байдаг тул үерт автах, өвлийн цагт газрын гадаргын усны түвшин нэмэгдсэнээс үүдсэн мөс тогтох, замын халтиргаа гулгаанаас шалтгаалсан гэмтэл, осол тохиох зэрэг эрсдэлтэй байдаг байна. Мөн орчны бохирдол, ажилгүйдэл, архидалт зэрэг нийгмийн асуудлууд ч энд дурдагдаж байв. 

 

Мэдээлэл хүлээн авах байдал, мэдээллийн хүртээмжийн тухайд иргэдийн нас, байршил зэргээс шалтгаалж, харилцан адилгүй байлаа. 

 

Баг нь зорилтот хорооны нөхцөл байдлыг үнэлсний үндсэн дээр хямралын мэдээлэл харилцааны төслийг хэрэгжүүлнэ. Ингэснээр төр, хэвлэл мэдээлэл, иргэдийн оролцоотойгоор баталгаатай мэдээллийг түгээн ажиллах бүтцийг бий болгоход зорьж буй юм. 

 

 

Бидэнд шинээр гомдол мэдүүлэх

ГОМДОЛ ГАРГАХ

Шийдвэрлэсэн гомдлын шийдвэр хайх

ГОМДЛЫН ШИЙДВЭРҮҮД