Мэдээ, мэдээлэл

“ЭМЭГТЭЙ ЭХ СУРВАЛЖИЙН ДАТА САН” СЭТГҮҮЛЧДЭД ЗОРИУЛСАН ХАКАТОН ЗАРЛАЖ БАЙНА
“ЭМЭГТЭЙ ЭХ СУРВАЛЖИЙН ДАТА САН” СЭТГҮҮЛЧДЭД ЗОРИУЛСАН ХАКАТОН ЗАРЛАЖ БАЙНА

“ЭМЭГТЭЙ ЭХ СУРВАЛЖИЙН ДАТА САН” СЭТГҮҮЛЧДЭД ЗОРИУЛСАН ХАКАТОН ЗАРЛАЖ БАЙНА

“ЭМЭГТЭЙ ЭХ СУРВАЛЖИЙН ДАТА САН” СЭТГҮҮЛЧДЭД ЗОРИУЛСАН ХАКАТОНЫ УДИРДАМЖ

 

“Мэдрэмжтэй мэдээлье” нэгдэл, “Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээ” хамтран нийгмийн олон талт бүлгийн төлөөллийн дуу хоолойг олон нийтэд таниулах зорилгоор “Эмэгтэй эх сурвалжийн дата сан” бий болгох аяныг өрнүүлж буй билээ. Уг аяны хүрээнд сэтгүүлчдийн дунд эмэгтэй эх сурвалжийн дата санг бүрдүүлэх 1.5 өдрийн хакатоныг зарлаж байна. 

 

Хакатоны үр дүнд улс төр, эдийн засаг, технологи, уул уурхай, эрүүл мэнд, боловсрол, байгаль орчин, хөдөө аж ахуй зэрэг салбарын эмэгтэй эх сурвалжийн мэдээлэл бүрдэх бөгөөд тэдний дуу хоолойг олон нийтэд таниулахад хэвлэл мэдээллийнхний түшиц болох мэдээллийн санг үүсгэх ач холбогдолтой.  

 

Хугацаа:

 

Хакатонд оролцогчдын бүртгэл 2022 оны 5 дугаар сарын 19-нөөс 24-ний өдрүүдэд, сонгон шалгаруулалт, багийн хуваарилалт 5 дугаар сарын 25-нд болно. Эх сурвалжийн мэдээлэл бүрдүүлэх үндсэн үйл ажиллагаа 5 дугаар сарын 26-ны 10:00 цагт эхэлж, 5 дугаар сарын 27-ны 15:00 цагт дуусна. 

 

Оролцогчдод тавигдах шаардлага:

 

  • Оролцогч нь хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж буй сэтгүүлч байна.

  • Оролцогчид багаар оролцоно (Багаар болон ганцаарчлан бүртгүүлж болно. Зохион байгуулагчдын зүгээс оролцогчдын бүртгэлд үндэслэн шинээр баг бүрдүүлэх, бүрдсэн багт гишүүн хуваарилах зэрэг зохион байгуулалтыг хийнэ. Багаар бүртгүүлэх тохиолдолд тус баг нь 3 хүртэлх хүний бүрэлдэхүүнтэй байна)

  • Баг бүр зохион байгуулагчдаас хуваарилж өгсөн салбарын эмэгтэй эх сурвалжийн мэдээллийг бүрдүүлнэ.

  • Багийн гишүүд хакатон үргэлжлэх хугацаанд бүрэн оролцох шаардлагатай. 

 

Хакатон явагдах хэлбэр:

 

  • Багийн ажиллах сэдэв, удирдамж, мэдээллээ оруулах талбарыг танилцуулна (5 сарын 26-ны 09:00-10:00 цаг, танхимаар)

  • Багууд мэдээллээ бүрдүүлж ажиллана (5 сарын 26-ны 10:00 цагаас 5 сарын 27-ны 14:00 цаг, цахимаар)

  • Багууд бүрдүүлсэн мэдээллээ эцэслэн байршуулна (5 сарын 27-ны 15:00 цаг, цахимаар)

  • Шүүлт, дүн гаргах үйл ажиллагаа (5 сарын 27-ны 15:00-18:00 цаг)

  • Дүн танилцуулах (5 сарын 27-ны 18:00 цаг, танхимаар)

 

Шагнал, урамшуулал:

 

Шагналын сан 3 сая төгрөг. Оролцсон баг бүрийн үүсгэсэн эх сурвалжийн тоо, чанарыг үнэлж, байр эзлүүлэн, шагналыг олгоно.  

 

Бүртгэлийн холбоос: 

 

https://bit.ly/3ss9bNQ 

 

Зохион байгуулагч: 

 

“Мэдрэмжтэй мэдээлье” нэгдэл 

 

Холбоо барих: 99074459, amartuvshin@mediacouncil.mn

 

Эх сурвалжаа эрье! Дуу хоолойг нь хүргэе!

Бидэнд шинээр гомдол мэдүүлэх

ГОМДОЛ ГАРГАХ

Шийдвэрлэсэн гомдлын шийдвэр хайх

ГОМДЛЫН ШИЙДВЭРҮҮД