Мэдээ, мэдээлэл

Улстөрч агентлаг хэвлэл мэдээллийн зөвлөлийн ёс зүйн зарчимд нэгдлээ
Улстөрч агентлаг хэвлэл мэдээллийн зөвлөлийн ёс зүйн зарчимд нэгдлээ

Улстөрч агентлаг хэвлэл мэдээллийн зөвлөлийн ёс зүйн зарчимд нэгдлээ

Хэвлэл мэдээллийн зөвлөл 2022 оны анхны редакцын уулзалтаа нэгдүгээр сарын 11-ний өдөр Улстөрч агентлагийн хамт олонтой хийлээ. Энэ үеэр Улстөрч агентлагийн хамт олон Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмаа мөрдөн ажиллахаа илэрхийлээд санамж бичигт гарын үсэг зурж нэгдсэн юм.

 

Уулзалт, сургалтаар ХМЗ-ийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа “Хэвлэл мэдээллийн эрх зүйн орчин, ёс зүй” сэдвээр, ХМЗ-ийн төслийн мэргэжилтэн А.Амартүвшин “Жендэрийн мэдрэмжтэй, ёс зүйтэй сэтгүүл зүйг дэмжих чиглэлд ХМЗ-өөс хийж буй ажлууд, хамтын ажиллагаа” сэдвээр тус тус сэтгүүлчдэд илтгэл танилцуулсан. Ингэхдээ хуулийн зохицуулалт болон хэвлэл мэдээллийн салбарын өөрийн зохицуулалт хоёрын зааг ялгаа, цар тахлын үед хэвлэлийн эрх чөлөө хэрхэн хязгаарлагдсан тухай болоод хямралын нөхцөл байдалд сэтгүүлчид мэдээлэл түгээх үүргээ хэрхэн биелүүлэх талаар мэдээлэл солилцсон юм.

 

ХМЗ-өөс сүүлийн жилүүдэд хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдэд зориулсан гарын авлага, бодлогын баримт бичгүүдийг боловсруулан хүргэж байгаа бөгөөд энэ удаад “Ковид-19 вакцины талаарх түгээмэл 50 асуулт” мэдээллийн багцыг Улстөрч агентлагийн сэтгүүлчдэд гардууллаа.

Бидэнд шинээр гомдол мэдүүлэх

ГОМДОЛ ГАРГАХ

Шийдвэрлэсэн гомдлын шийдвэр хайх

ГОМДЛЫН ШИЙДВЭРҮҮД