Мэдээ, мэдээлэл

Германы хэвлэлийн зөвлөлийн гишүүнтэй туршлага солилцлоо
Германы хэвлэлийн зөвлөлийн гишүүнтэй туршлага солилцлоо

Германы хэвлэлийн зөвлөлийн гишүүнтэй туршлага солилцлоо

Хэвлэл мэдээллийн зөвлөлд шинээр сонгогдоод буй гишүүд  12 дугаар сарын эхний өдөр туршлага солилцох цахим уулзалтад оролцлоо.

 

Уулзалтад Германы хэвлэлийн зөвлөлийн орлогч дарга Манфред Протце оролцож, хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын байгууллагын ажиллах зарчим, үнэт зүйл болоод Европын орнуудын хэвлэлийн зөвлөлийн онцлогийн талаар туршлагаасаа хуваалцсан юм.

 

Тэрээр сэтгүүлч мэргэжилтэй бөгөөд Германы хэвлэлийн зөвлөлд 30 гаруй жил ажиллахдаа 20000 гаруй ёс зүйн өргөдөл гомдлыг хэлэлцэн шийдвэрлэсэн ажээ. ХМЗ-ийг үүсгэн байгуулагдах цагаас эхлэн ёс зүйн зөвлөлийг бэхжүүлэх, чадавхжуулахад 14 удаагийн цуврал сургалтыг тэрээр удирдсан юм.   

 

Энэ үеэр оролцогчдоос  цар тахлын үеийн сэтгүүл зүйн ёс зүйн тулгамдаж буй асуудлууд, ёс зүйн хороодын хурлын хариуцлагатай шударга байдал,  олон нийтийн оролцоог хэрхэн хангах зэрэг асуудлаар санал бодлоо солилцлоо. Ийм төрлийн уулзалтуудыг ХМЗ-өөс тогтмол зохион байгуулах болно.  

 

 

Бидэнд шинээр гомдол мэдүүлэх

ГОМДОЛ ГАРГАХ

Шийдвэрлэсэн гомдлын шийдвэр хайх

ГОМДЛЫН ШИЙДВЭРҮҮД