Мэдээ, мэдээлэл

Редакцын уулзалтыг peak.mn сайтын хамт олонтой хийлээ
Редакцын уулзалтыг peak.mn сайтын хамт олонтой хийлээ

Редакцын уулзалтыг peak.mn сайтын хамт олонтой хийлээ

Хэвлэл мэдээллийн зөвлөл нь салбарын өөрийн зохицуулалтын талаарх ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх, ёс зүйн зарчимтай холбоотой өргөдөл, гомдлыг хэрхэн хэлэлцэж, шийдвэрлэдэг болохыг таниулах зорилгоор редакцын цуврал сургалт, уулзалтыг зохион байгуулдаг уламжлалтай. Уг уламжлалын хүрээнд наймдугаар сарын 31-ний өдөр Рeak.mn сайтын редакцын хамт олонтой уулзаж, мэдээлэл солилцлоо.

 

Уулзалтаар хэвлэлийн эрх чөлөөг хамгаалахад өөрийн зохицуулалт яагаад чухал болох тухай, ёс зүйн хүрээнд сэтгүүлчдийн түгээмэл гаргадаг алдаа, түүнийг хэрхэн залруулах, сэргийлэх талаар ХМЗ Гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа танилцуулсан юм. Тэрээр “Сэтгүүлч ажил үүргээ гүйцэтгэх явцдаа мэргэжлийн алдаа гаргах тохиолдол байдаг. Гэхдээ аль болох үүнийг гаргахгүйн төлөө ёс зүйн зарчмаа маш сайн мэдэж, баримталдаг байх нь чухал юм. Ёс зүйн зарчим нь сэтгүүлчийн хамгаалалт болж өгдөг билээ” гэв.

 

Уулзалтын төгсгөлд тус сайтын Ерөнхий эрхлэгч Ц.Цэрэндолгорт Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмыг гардуулж, мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг баримталж, Монголын сэтгүүл зүйд өөрсдийн гэсэн өнгө ялгарлаараа амжилттай ажиллахыг хүслээ.

 

Бидэнд шинээр гомдол мэдүүлэх

ГОМДОЛ ГАРГАХ

Шийдвэрлэсэн гомдлын шийдвэр хайх

ГОМДЛЫН ШИЙДВЭРҮҮД