Мэдээ, мэдээлэл

Erennews.mn сайтын хамт олонтой уулзлаа
Erennews.mn сайтын хамт олонтой уулзлаа

Erennews.mn сайтын хамт олонтой уулзлаа

Хэвлэл мэдээллийн зөвлөл ээлжит редакцын уулзалтаа 9 дүгээр сарын 8-ны өдөр эрэн сурвалжлах сэтгүүл зүйн чиглэлээр ажилладаг erennews.mn сайтын хамт олонтой хийлээ. 

 

Уулзалтын үеэр ХМЗ-ийн  Гүйцэтгэх  захирал  Г.Гүнжидмаа “Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын гол үр дүн нь редакцууд иргэний гомдолд хариу тайлбараа өгч, шаардлагатай бол залруулга гаргадаг соёл нэмэгдэж байна. Мөн ХМЗ-ийн санхүүжилтын 20 хувийг редакцуудаас бүрдүүлж буй нь өөрийн зохицуулалтын институтыг дэмжиж буй хэлбэр юм” гэдгийг онцоллоо. 

 

Мөн Эрэн  сурвалжлах  сурвалжлагчдын төвийн  сургагч багш А.Амартүвшин  “Үзэл  бодолтой  байх,  үзэл  бодлоо  илэрхийлэх  эрх  чөлөө,  сэтгүүлчдийн  аюулгүй  байдал” сэдвээр илтгэл тавилаа. Тэрээр сэтгүүлчдэд мэдээлэл олж авах, түгээхэд саад болох, мэдээлэл өгөхөөс татгалзах, сүрдүүлэх, заналхийлэх, гэр бүлийн хүнийг дарамтлах болоод ажлын багаж хэрэгсэлд халдах дарамт түгээмэл байдгийг судалгаагаар тогтоогдсон гэлээ. Сэтгүүлчдийн аюулгүй байдлын түвшинг тогтоох судалгааг ХМЗ, Глоб Интернэшнл төвтэй хамтран 2018-2019 онд 300 сэтгүүлчийг хамруулан хийсэн байна. 

 

Erennews.mn сайтын эрхлэгч Р.Саруул “Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс үр өгөөжтэй сайхан сургалтыг авлаа. Дөнгөж амьдралд хөл тавьж байгаа сэтгүүлчид маань ч маш их зүйлийг мэдэж авлаа хэмээн баяртай байна” хэмээн сургалтын үр дүнг онцлов. 

 

ХМЗ нь салбарын өөрийн зохицуулалтын талаарх ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх, ёс зүйн зарчмыг танилцуулах ажлын хүрээнд хэвлэл мэдээллийн эвсэл холбоод, редакц, сэтгүүлчид, сэтгүүл зүйн оюутнууд, бусад төрийн болон төрийн бус байгууллагуудад зориулсан сургалт, уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.  

 

Бидэнд шинээр гомдол мэдүүлэх

ГОМДОЛ ГАРГАХ

Шийдвэрлэсэн гомдлын шийдвэр хайх

ГОМДЛЫН ШИЙДВЭРҮҮД