Өргөн нэвтрүүлгийн долоон телевизийг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзлээ
Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Радио, телевизийн Ес зүйн хорооны 2021 оны хоёрдугаар улирлын ээлжит хурал зургадугаар сарын 21-нд болж нэг гомдлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Энэхүү гомдол нь өргөн нэвтрүүлгийн долоон телевизээр 2021 оны тавдугаар сарын 6-ны өдөр нэвтрүүлсэн “Мэдээллийн урсгал” хөтөлбөртэй холбоотой байлаа. Тухайлбал, Eagle, C1, ETV, NTV, SBN, UBS, Монгол HD телевизээр тавдугаар сарын 6-ны өдөр шууд дамжуулсан “Мэдээллийн урсгал” хөтөлбөрөөр коронавирусын халдвараар нас барсан иргэдийг халдвар хамгааллын хатуу дэглэм мөрдөж, сүүлчийн замд нь үддэг тухай сурвалжилга гарсан.
Tovch.mn сайт ёс зүйн зөрчил гаргаагүй
Хэвлэл мэдээллийн зөвлөлийн /ХМЗ/ Радио, телевизийн Ёс зүйн хорооны 2020 оны III улирлын ээлжит хурал есдүгээр сарын 25-нд болж, хоёр гомдыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
LiveTV нь эмзэг сэдвийг чадамгай хөндөж гаргасан
Хэвлэл мэдээллийн зөвлөлийн /ХМЗ/ Радио, телевизийн Ёс зүйн хорооны 2020 оны II улирлын ээлжит хурал 2020 оны зургадугаар сарын 26-ны өдөр болж хоёр гомдол хэлэлцэн шийдвэрлэлээ.
ТВ4 ТЕЛЕВИЗИЙН ГУРВАН МЭДЭЭЛЭЛ ЁС ЗҮЙН ХЭД ХЭДЭН ЗАРЧМЫГ ЗӨРЧЖЭЭ
Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Радио, телевизийн ёс зүйн хорооны 2020 оны эхний улирлын ээлжит хурлаа коронавирустэй холбоотойгоор үүссэн хөл хорионы нөхцөлтэй уялдан онлайнаар зохион байгууллаа. Хурал 2020 оны гуравдугаар сарын 27-ны өдөр болж, гурван гомдол хэлэлцлээ. Энэхүү гурван гомдол нь гурвуул ТВ4 телевизийн бэлтгэсэн мэдээлэлтэй холбоотой байлаа.
ТВ4 ТЕЛЕВИЗ ЭРЭН СУРВАЛЖИЛСАН НЬ САЙН Ч БАТАЛГААТАЙ МЭДЭЭЛЭЛ ӨГЧ ЧАДСАНГҮЙ
Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөлийн /ХМЗ/ Радио, телевизийн Ёс зүйн хорооны 2019 оны IV улирлын ээлжит хурал 2019 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр боллоо. Уг хуралдаанаар нийт таван гомдол хэлэлцсэн бөгөөд үүний гурав нь нэг телевиз буюу ТВ4 телевизийн редакцид иржээ. Нөгөө хоёр нь 25 дугаар суваг болон МҮОНТВ-ийн бүтээлд холбогдуулан ирүүлсэн байна.
БАРИЛГЫН КОМПАНИЙН ГОМДОЛ ҮНДЭСЛЭЛГҮЙ
Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Радио, телевизийн хорооны 2019 оны гуравдугаар улирлын ээлжит хурал есдүгээр сарын 20-ны өдөр болж нэг байгууллагаас хоёр телевизэд хаяглан ирүүлсэн гомдлыг хэлэлцжээ.
МҮОНТВ-ээр эрүүдэн шүүсэн бичлэг цацсан нь ёс зүйгүй байлаа
Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Радио, телевизийн Ёс зүйн хороо хоёрдугаар улирлын ээлжит хурлаа 2019 оны долдугаар сарын гуравны өдөр хийж, зургаан гомдлыг хэлэлцлээ.
“ИЙГЛ НЬЮС” ТВ МОБИКОМ КОРПОРАЦИЙН ТАЛААР БАТАЛГААТАЙ МЭДЭЭЛЭЛ ӨГЧ ЧАДСАНГҮЙ
Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Радио, телевизийн Ёс зүйн хорооны 2019 оны I улирлын ээлжит хурал гуравдугаар сарын 29-ний өдөр болж нэг гомдол хэлэлцсэн нь Мобиком корпорациас “Ийгл ньюс” телевизээр нэвтэрсэн мэдээлэлд хаяглан ирүүлсэн гомдлыг хэлэлцлээ.