img
УРИАЛГА
Нийт сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагуудад хандан дараах уриалгыг гаргаж байна.
img
МЭДЭГДЭЛ
ХЭВЛЭН НИЙТЛЭХ ЭРХ ЧӨЛӨӨНД ҮЛ ХАЛДАХ ТУХАЙ
img
Хүртээмжтэй, олон ургалч, оролцоог хангасан сэтгүүл зүйг хөгжүүлэх талаар зөвлөлдөв
Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс “Мэдрэмжтэй мэдээлье: Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдал” хөтөлбөрийг НҮБ-ын боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-тай хамтран хэрэгжүүлж эхэллээ. Энэ хүрээнд “Хэвлэл мэдээлэл дэх хөгжлийн бэрхшээл ба тэгш байдал” сэдэвт редакторуудын зөвлөлдөх уулзалтыг 2024 оны аравдугаар сарын 25-нд зохион байгуулав. Уулзалтад мэргэжлийн сэтгүүл зүйн 20 гаруй байгууллагын удирдах ажилтнууд болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцсон юм.
img
Редакторуудын зөвлөлдөх уулзалт: “Засаглалд гүйцэтгэх сэтгүүл зүйн үүрэг зөвхөн хянах байх уу?”
Хэвлэл Мэдээллийн Зөвлөлөөс цаг үеийн асуудлуудтай холбогдуулан редакторуудын зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулдаг билээ. Энэ удаагийн зөвлөлдөх уулзалтыг “Засаглалд гүйцэтгэх сэтгүүл зүйн үүрэг зөвхөн хянах байх уу?” сэдвийн хүрээнд Ханнс-Зайделийн сангийн дэмжлэгээр 10 дугаар сарын 30-ны өдөр зохион байгууллаа.
img
Мэргэжлийн ёс зүйгээ баримтлах нь чухал гэдгийг редакторууд онцоллоо
Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс тогтмол зохион байгуулдаг “Сонгуулийг мэдрэмжтэй сурвалжлах нь” сэтгүүлч, редакторуудын уулзалт хэлэлцүүлэг боллоо. Энэхүү уулзалтад 30 орчим сэтгүүлч, редактор оролцож, сонгуулийн үер хэрхэн ажиллах талаар харилцан санал солилцлоо.
img
Сэтгүүл зүйн эгэх хариуцлага: Ёс зүйг хамтдаа амлая! сэтгүүлчдэд илгээх захиа
ЗАХИА: “СЭТГҮҮЛ ЗҮЙН ЭГЭХ ХАРИУЦЛАГА: ЁС ЗҮЙГ ХАМТДАА АМЛАЯ!”