Мэдээ, мэдээлэл

ХМЗ-ийн гишүүдийн 15 дахь удаагийн сургалт боллоо
ХМЗ-ийн гишүүдийн 15 дахь удаагийн сургалт боллоо

ХМЗ-ийн гишүүдийн 15 дахь удаагийн сургалт боллоо

Хэвлэл мэдээллийн зөвлөл нь хагас жил тутамд бүх гишүүддээ зориулсан чадавхжуулах сургалтыг тогтмол хийдэг билээ. Энэ удаагийн сургалтыг 11 дүгээр сарын 12, 13-ны өдрүүдэд Монголика ресортэд амжилттай зохион байгууллаа.

 

Сургалтад ХМЗ-ийн Удирдах зөвлөл, ёс зүйн хороод болон ажлын албаны 30 орчим төлөөлөл хамрагдаж, 2022 оны эхний гурван улирлын үйл ажиллагааны тайлан, 2023 оны үйл ажиллагааны чиглэлээ сонсож, “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-д оруулах өөрчлөлт, цаашид анхаарах чухал ажлуудаа хэлэлцлээ. 

 

Сургалтаар:

 

  • ХМЗ-ийн өргөдөл гомдол барагдуулах үйл ажиллагааны явц, анхаарах асуудлууд,

 

  • Кэйс менежмэнт - “Ёс зүйн хороодын 2022 онд шийдвэрлэсэн гомдлуудад хийсэн дүгнэлт, чанарыг баталгаажуулах санал зөвлөмж”,

 

  • Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын 1.1 дэх заалтыг хэрхэн ойлгох вэ?,

 

  • “ХМЗ-ийн үйл ажиллагаанд чанарын удирдлагын менежмэнтийг нэвтрүүлэх бодлогын баримт бичиг”,

 

  • “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим ба нийтлэг алдаа”, 

 

  • Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчимд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлэлцүүлэг,

 

  • 2022 оны эхний гурван улирлын үйл ажиллагааны тайлан, 2023 оны үндсэн чиглэл 

 

сэдвээр тус тус хэлэлцүүлэг өрнүүлэв.

 

Гишүүдийн зүгээс энэ удаагийн сургалтаар гомдол гаргагчдын хамгийн их зөрчсөн гэж үздэг “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-уудыг задарган хэлэлцсэн нь маш үр дүнтэй байсан, бусад заалтуудыг ч мөн цувралаар хэлэлцээд өөрчлөлт оруулж, шинэчлэх хэрэгцээ шаардлага байгааг онцоллоо.

 

Бидэнд шинээр гомдол мэдүүлэх

ГОМДОЛ ГАРГАХ

Шийдвэрлэсэн гомдлын шийдвэр хайх

ГОМДЛЫН ШИЙДВЭРҮҮД