Мэдээ, мэдээлэл

Редакцын уулзалт, сургалтад TV8 телевизийнхэн оролцлоо
Редакцын уулзалт, сургалтад TV8 телевизийнхэн оролцлоо

Редакцын уулзалт, сургалтад TV8 телевизийнхэн оролцлоо

Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс редакцын уулзалт, сургалтыг наймдугаар сарын 23-ны өдөр TV8 телевизэд зохион байгуулав. Уулзалтаар ХМЗ-ийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт нь эрх зүйн зохицуулалтаас юугаараа ялгаатай болох, ёс зүйн хороодод ирсэн зарим гомдлуудыг хэрхэн шийдвэрлэсэн тухай кэйсийг танилцууллаа. Мөн сургагч багш А.Амартүвшин ухаалаг технологид суурилсан сэтгүүл зүйн чиг хандлага болон эх сурвалжийн тэнцвэрт байдал сэдвээр сургалт хийлээ.

 

Редакцын уулзалт, сургалтын талаар тус телевизийн мэдээний албаны сэтгүүлч Э.Энэрэл “Сургалтаас хэвлэл мэдээллийн хөгжлийн чиг хандлагын талаар мэдээлэл авлаа. Хэвлэл мэдээллийн зөвлөл нь сэтгүүлчидтэй маш их ойрхон ажилладаг, биднийг хамгаалдаг, мэдлэг мэдээлэл өгдөг, мэргэжлийн алдааг хэлж өгдөг байгууллага гэдгийг ойлгож авлаа” гэж хэлсэн юм.

 

Редакцын уулзалт нь ХМЗ-ийн тогтмол зохион байгуулдаг үйл ажиллагааны нэг билээ.

 

 

Бидэнд шинээр гомдол мэдүүлэх

ГОМДОЛ ГАРГАХ

Шийдвэрлэсэн гомдлын шийдвэр хайх

ГОМДЛЫН ШИЙДВЭРҮҮД