Мэдээ, мэдээлэл

Ub.life сайт “Редакцын ёс зүйн амлалтын баримт бичиг”-т нэгдлээ
Ub.life сайт “Редакцын ёс зүйн амлалтын баримт бичиг”-т нэгдлээ

Ub.life сайт “Редакцын ёс зүйн амлалтын баримт бичиг”-т нэгдлээ

Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс тогтмол зохион байгуулдаг редакцын уулзалт 2024 оны 02-р сарын 29-нд Ub.life сайтад боллоо. Энэхүү уулзалт нь Хэвлэл мэдээллийн салбарын өөрийн болон эрх зүйн зохицуулалтын зааг ялгааг тайлбарлаж, редакцуудад “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмаа” сахин ажиллахад нь мэдлэг, мэдээлэл, зөвлөмж өгөх зорилготой юм. 

 

Уулзалтад тус байгууллагын сэтгүүлчид, редакторууд, зураглаач, гэрэл зурагчин, дизайнер оролцлоо. Энэ үеэр ХМЗ-ийн  Гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа салбарын өөрийн зохицуулалтын үр дүнг танилцуулж, хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын түгээмэл алдаа, түүнээс хэрхэн сэргийлэх талаар зөвлөмж өгч, сэтгүүлчийн аюулгүй байдал, хууль эрх зүйн өөрчлөлт, салбарын шинэ чиг хандлага, сэтгүүл зүйн чанарыг дээшлүүлэх талаар тус хамт олонтой ярилцаж, санал солилцлоо. 

 

 

Тус уулзалтын талаар сайтын эрхлэгч О.Анхзаяа “Манай байгууллага шинэ ажилтнуудаар эгнээгээ нэгтгээд удаагүй байна.  Энэ үед редакцын уулзалтад оролцож  мэргэжлийн ёс зүй болоод,  гаргаж мэдэх алдаанууд, суралцах ёстой чухал чадваруудын тухайд мэдээлэл авсан нь их ач холбогдолтой байлаа.” гэв. 

 

Мөн сайтын зурагчин Г.Ананд “Өөр өөрсдийн чиглэлээр илүү мэргэшиж илүү чанартай, хүртээмжтэй бүтээлүүд гаргаж түүнийгээ хамгаалж сурахын тулд ёс зүйн кодоо маш сайн мэддэг байх хэрэгтэй санагдлаа. Ялангуяа гэрэл зураг дээр санамсаргүйгээр хэн нэгний эрхийг зөрчих, улмаар түүнийгээ хэвлэн нийтлэх магадлал өндөр тул мэргэжлийн ёс зүй,  эрх зүйн талаар мэдлэг өндөртэй байх хэрэгтэйг ойлгож авлаа.” гэсэн юм.

 

Уулзалтын төгсгөлд ХМЗ-өөс “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ыг редакцын хамт олонд гардуулж, мэргэжлийн ёс зүйгээ баримталж ажиллахыг уриаллаа. Мөн сайтын эрхлэгч О.Анхзаяа “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ыг сахин мөрдөхөө илэрхийлсэн “Редакцын ёс зүйн амлалтын баримт бичиг”-т гарын үсэг зурж, мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг цаашид ч мөрдөж ажиллахаа илэрхийллээ. 

 

 

“Gereg & Ub life” ХХК нь 2016 онд байгуулагдсан бөгөөд залууст зориулсан Ub.life мэдээллийн сайт ба “Гэрэг” сэтгүүлийг эрхлэн гаргадаг. Тэд 2019 оноос “The New York Times Licensing Group”-ийн Монгол дахь хамтрагч болж агуулга, бүтээлийг нь албан ёсны эрхтэйгээр өөрийн сувгуудаар түгээн ажилладаг байна. 

 

 

 

Бидэнд шинээр гомдол мэдүүлэх

ГОМДОЛ ГАРГАХ

Шийдвэрлэсэн гомдлын шийдвэр хайх

ГОМДЛЫН ШИЙДВЭРҮҮД