Виртуал редакцын 12 дугаар сарын шилдэг бүтээлүүд тодорлоо
Виртуал редакц энэ сард "Орон нутгийн сонгууль ба гарц шийдэл", "Жендэрийн эрх тэгш байдлыг түүчээлэгчид" сэдвээр ярилцлага, нийтлэл, радио нэвтрүүлэг, подкаст бүхий 10 бүтээл хүлээж авлаа.
Энэ сарын шилдгээр Үндэстний тойм сэтгүүлийн сэтгүүлч С.Шийлэгтөмөрийн “Та сонгох эрхгүй” нийтлэл, “Зууны мэдээ” сонины сэтгүүлч С.Уянгын “Сонгуулийн шинэчлэл УИХ-ыг онилж орон нутгийг орхисон уу” нийтлэл, МҮОНР-ийн сэтгүүлч Ж.Золзаяагийн” 8:11” тоймчийн хөтөлбөр Өөрөөс эхтэй тэгш харилцаа, тэгш хандлагын элч радио нэвтрүүлэг тус тус шалгарлаа.
“Мэдрэмжтэй мэдээлье” нэгдлийн гишүүн сэтгүүлчдийн энэ сард ирүүлсэн бүтээлийг дараах линкээр нэвтэрч хүлээж аваарай.
- “Үндэстний тойм” сэтгүүлийн сэтгүүлч С.Шийлэгтөмөрийн “Та сонгох эрхгүй” нийтлэл
- “Зууны мэдээ” сонины сэтгүүлч С.Уянгын “Сонгуулийн шинэчлэл УИХ-ыг онилж, орон нутгийг орхисон уу” нийтлэл
- Eagle.mn сайтын сэтгүүlч О.Эрдэнэчимэгийн “Эрэгтэй, эмэгтэйчүүд тэгш эрхтэй, гэхдээ эрчүүд арай илүү эрхтэй” нийтлэл
- Блүүмбэрг ТВ Монголиа"-ын сэтгүүлч У.Түвшинбаярын “Улсын төсвийн нэг хувьд ч хүрдэггүй жендэрийн төсөв” сурвалжилга
- Чөлөөт сэтгүүлч Г.Нямсүрэнгийн “С.Дондов: Хүний эрхийг хамгаалахад иргэн бүрийн оролцоо чухал” ярилцлага
- Судлаач П.Намууны “Давлагаа” хөрөг нийтлэл
- МҮОНР-ийн сэтгүүлч Ж.Золзаяагийн “8:11” тоймчын хөтөлбөр “Өөрөөс эхтэй тэгш харилцаа, тэгш хандлагын элч” дугаар
- Сэтгүүлч, Э.Ганхуягийн “Миний өглөө” подкастын “Жендэрийн элч” дугаар
- МҮОНР-ийн сэтгүүлч С.Бэрцэцэгийн “Human lab” подкастын “Монголын радио мэдрэмжтэй мэдээлнэ” дугаар
- Uih.mn сайтын сэтгүүлч Б.Уянгын “Г.Доржтүвдэн: Сонгогчдод нэр дэвшигчийн хүйс төдийлөн чухал биш болж байна” ярилцлага.
Бидэнд шинээр гомдол мэдүүлэх
ГОМДОЛ ГАРГАХШийдвэрлэсэн гомдлын шийдвэр хайх
ГОМДЛЫН ШИЙДВЭРҮҮД