Мэдээ, мэдээлэл

“Сэтгүүлчдийн эсрэг хүчирхийлэл, сонгуулийн шударга байдал болон олон нийтийн манлайллын үүрэг” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Сэтгүүлчдийн эсрэг хүчирхийлэл, сонгуулийн шударга байдал болон олон нийтийн манлайллын үүрэг” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

“Сэтгүүлчдийн эсрэг хүчирхийлэл, сонгуулийн шударга байдал болон олон нийтийн манлайллын үүрэг” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

“Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл, ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох Олон улсын өдөр” (IDEX)-ийг тохиолдуулан Хэвлэл мэдээллийн зөвлөл, Глоб Интернэшнл төв, ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комисстой хамтран 11 дүгээр сарын 02-ны өдөр “Сэтгүүлчдийн эсрэг зөрчил, сонгуулийн шударга байдал болон олон нийтийн манлайллын үүрэг” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. 

 

Хэлэлцүүлгийг нээж НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, Глоб Интернэшнл төвийн Удирдах зөвлөлийн дарга Х.Наранжаргал, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа нар үг хэлэв. 

 

Тус хэлэлцүүлгийн нэгдүгээр хэсэгт Хэвлэл мэдээллийн зөвлөлийн төслийн менежер А.Амартүвшин “Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт: Сэтгүүлчдийн аюулгүй байдал", Глоб Интернэшнл төвийн хуульч, Л.Галбаатар “Сэтгүүлчдийн аюулгүй байдлын судалгааны үр дүн”, ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн Чиглэлийн ахлах мөрдөгч Т.Буянтогтох “Эрүүгийн хуульд заасан бүх төрлийн гэмт хэрэгт сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан хохирсон тохиолдол, анхаарах асуудал: Сонгуулийн үед сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангаж буй практик” сэдвээр тус тус илтгэл тавилаа. 

 

Харин хоёрдугаар хэсэгт сэтгүүлчид “Сэтгүүлчдийн аюулгүй байдал ба үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл авах эрх чөлөө зөрчигдсөн жигшээ” сэдвийн хүрээнд тулгамдаж буй асуудлаа ярилцлаа.

 

2024 онд тус тэмдэглэлт өдрийн хүрээнд Дэлхий нийтээр 2024 онд 81 улсад 2.6 тэрбум гаруй хүн сонгуульд оролцох гэж буйтай холбогдуулан сонгуулийн үеэрх сэтгүүлчдийн эсрэг халдлагын хэргүүдийг мөрдөн шалгах, шүүн таслах ажиллагааг бэхжүүлэх, үүний дүнд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдэх эрх, хэвлэлийн эрх чөлөөг олон талын оролцоотойгоор хамгаалахад чиглэж байна. 

 

Дэлхийн хэмжээнд 2006-2023 онд 1600 орчим сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан, нийгмийн сүлжээний агуулгаар нийлэгчдийг амь насыг хөнөөсөн хэрэг гарсан бөгөөд эдгээр гэмт хэрэг үйлдэгчдийн 90 хувь нь зохих ял шийтгэлээ хүлээгээгүй байна. 

 

Тиймээс “Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл, ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр” нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалахын тулд сэтгүүлчдийн аюулгүй байдал, тэдний эсрэг аливаа дарамт хүчирхийллийг таслан зогсооход хууль тогтоогчид, шийдвэр гаргагчид, хэвлэл мэдээлэл, иргэний нийгэм болон олон нийтийн анхаарлыг хандуулж, мэдээлэл, мэдлэгийг нь нэмэгдүүлэхэд чиглэж байна. 

 

 

Гэрэл зургийг: ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс 

Бидэнд шинээр гомдол мэдүүлэх

ГОМДОЛ ГАРГАХ

Шийдвэрлэсэн гомдлын шийдвэр хайх

ГОМДЛЫН ШИЙДВЭРҮҮД