
"Орон нутгийн хөгжилд эмэгтэйчүүдийн манлайлал" сэдэвт бүтээлүүдийг уншаарай
10 дугаар сард “Орон нутгийн хөгжилд эмэгтэйчүүдийн манлайлал” сэдвийн хүрээнд “Мэдрэмжтэй мэдээлье” нэгдлийн виртуал редакцад хэнээс, ямар бүтээлүүд ирэв?
Виртуал редакц 10 дугаар сард “Орон нутгийн хөгжилд хөдөөгийн эмэгтэйчүүдийн манлайлал” сэдвийн дагуу сэтгүүлчдээс хөрөг, ярилцлага, подкаст, мэдээний төрлөөр 15 бүтээл хүлээж авлаа.
Энэ сарын шилдгээр Увс аймгийн сэтгүүлч П.Энхмаагийн “Хайрцгаас гадна”, Cэтгүүлч У.Түвшинбаяр “Монгол Улсын түүхэн дэх анхны эмэгтэй засаг даргын түүх” хөрөг нийтлэлүүд, МҮОНР-ийн сэтгүүлч Ж.Золзаяагийн “Хөдөөгийн эмэгтэйчүүдийн орхигдсон эрх” радио нэвтрүүлэг шалгарчээ.
Аравдугаар сард виртуал редакцад дараах бүтээлүүд ирсэн бөгөөд та бүхэн эдгээр бүтээлийг Tentsuu.mn cайтаас уншиж, сонсох боломжтой.
- Увс аймгийн сэтгүүлч, П.Энхмаа “Хайрцгаас гадна” хөрөг нийтлэл
- МҮОНР-ийн сэтгүүлч, С.Бэрцэцэг “О.Энхжавхлан: Жендэрийн мэдрэмжтэй зохиолчид төсөл бидний хандлагыг өөрчилж байна” ярилцлага, “Цаг нь ирсэн: Урлаг ба жендэр” подкаст
- Чөлөөт сэтгүүлч Г.Нямсүрэн “25 насандаа багийн засаг дарга болж байлаа”, “Э.Саранчимэг: Орон нутгийнхан дотроо байгаа боловсон хүчнээ дутуу үнэлдэг” ярилцлага
- Eagle.mn сайтын сэтгүүлч О.Эрдэнэчимэг “Г.Хэрлэнчулуун: 2025 он гэхэд Хэнтий аймгийн хэмжээнд шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог 40 хувьд хүргэх зорилго тавьсан” ярилцлага
- Сэтгүүлч У.Түвшинбаяр “Монгол Улсын түүхэн дэх анхны эмэгтэй засаг даргын түүх” хөрөг нийтлэл
- МҮОНР-ийн сэтгүүлч Ж.Золзаяа “Хөдөөгийн эмэгтэйчүүдийн орхигдсон эрх” радио нэвтрүүлэг
- “Зууны мэдээ” сонины сэтгүүлч С.Уянга “Жендэрийн мэдрэмжээрээ аль аймгууд тэргүүлж байна вэ?” мэдээ
- Дорнод аймгийн сэтгүүлч Э.Отгонтуяа “Дорнод аймагт эмэгтэйчүүдийн манлайлал оролцоо нэмэгдэж байна.” нийтлэл
- “Монголын үнэн” сонины сэтгүүлч С.Юмсүрэн “Б.Эрдэнэчимэг: Хууль бус үйлдэлд цэг хатгахын тулд төлөөлөгч болох замыг сонгосон” нийтлэл
- “ММ” агентлагийн сурвалжлагч Б.Пүрэвдулам “С.Ундрах: Орон нутагтаа 16 жил шийдвэр гаргах түвшинд ажиллаж байна” мэдээ
- Сэтгүүлч Э.Ганхуяг “Хүн бүр улс төрч байгаасай” подкастаа тус тус ирүүлжээ.
Бидэнд шинээр гомдол мэдүүлэх
ГОМДОЛ ГАРГАХШийдвэрлэсэн гомдлын шийдвэр хайх
ГОМДЛЫН ШИЙДВЭРҮҮД