Мэдээ, мэдээлэл

Архангайн амьдрал сонины 20 жилийн ой тохиов
Архангайн амьдрал сонины 20 жилийн ой тохиов

Архангайн амьдрал сонины 20 жилийн ой тохиов

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн удирдлагууд “Архангайн амьдрал” сонины 20 жилийн ойн баярт оролцож, мэндчилгээ дэвшүүллээ. Энэ үеэр ХМЗ-ийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа түүхт 20 жилийн ойн баяраа амжилт, бахарал дүүрэн тэмдэглэж буй Архангайн амьдрал сонины эрхлэгч О.Амарзаяа болон редакцын хамт олонд нь баяр хүргэж, уран бүтээлийн улам өндөр амжилтыг хүсэв.

 

ХМЗ нь хэвлэл мэдээллийн байгууллагын эзэд, хэвлэн нийтлэгчид, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн мэргэжилтнүүд болон эвсэл холбоодоос ижил тооны төлөөллөөс бүрдэн хэвлэл мэдээллийн эрх чөлөөг дэмжих, нийгэмд сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн байгууллагуудын хариуцлагыг бий болгох, сэтгүүл зүйн салбарт ёс зүй болон мэргэжлийн стандартыг хөгжүүлэх, сэтгүүлчдийн хараат бус байх эрхийг хамгаалах зорилгын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг байгууллага билээ. 

 

Орон нутгийн хэвлэл мэдээллийн төлөөллөөр “Архангайн амьдрал” сонины эрхлэгч О.Амарзаяа сонгогдсон цагаасаа өнөөдрийн хүртэл үнэтэй хувь нэмрээ оруулан ажиллаж байгаа зөвлөлийн туршлагатай гишүүдийн нэг юм. Энэ хугацаанд ХМЗ-ийн найман жилийн түүхийг бичилцэж, Ёс зүйн хорооны үйл ажиллагаанд тасралтгүй оролцон, ёс зүйн өөрийн зохицуулалтыг тууштай дэмжиж, зөвлөлийн үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулахын зэрэгцээ орон нутагт ёс зүйтэй сэтгүүл зүйг төлөвшүүлэн ажиллаж буйд талархал илэрхийлье!

 

Бидэнд шинээр гомдол мэдүүлэх

ГОМДОЛ ГАРГАХ

Шийдвэрлэсэн гомдлын шийдвэр хайх

ГОМДЛЫН ШИЙДВЭРҮҮД