Мэдээ, мэдээлэл

Сонин, сэтгүүл, сайтын ёс зүйн хорооны даргаар Х.Болормааг сонголоо
Сонин, сэтгүүл, сайтын ёс зүйн хорооны даргаар Х.Болормааг сонголоо

Сонин, сэтгүүл, сайтын ёс зүйн хорооны даргаар Х.Болормааг сонголоо

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Сонин, сэтгүүл, сайт/ССС/-ын ёс зүйн хорооны 2023 оны гуравдугаар улирлын хурал болж хорооны дарга, орлогч даргаа сонголоо.

 

Тодруулбал, есдүгээр сарын 29-ний өдөр болсон Ёс зүйн хорооны хурлын үеэр хорооны даргаар хэвлэмэл хэвлэлийн сэтгүүлчийн төлөөллөөс сонгогдсон сэтгүүлч Х.Болормааг, орлогч даргаар олон нийтийн төлөөллөөс сонгогдсон хуульч, судлаач Л.Галбаатарыг гишүүд санал нэгтэйгээр сонгосон юм.

 

Хорооны даргаар сонгогдсон Х.Болормаагийн хувьд одоогоор “Сэтгүүлч, редакторуудын төв”-ийн редактораар ажиллаж байгаа, Хэвлэл мэдээллийн зөвлөлийг үүсгэн байгуулалцсан анхны гишүүдийн нэг бөгөөд найман жилийн туршид ССС-ын ёс зүйн хорооны гишүүнээр ажилласан туршлагатай юм. Тодруулбал, тэрээр 200 гаруй өргөдөл гомдлыг шийдвэрлэхэд оролцож, ХМЗ-ийн гишүүдийг чадавхжуулах 15 удаагийн сургалтад хамрагдаж, 2015 онд Германы хэвлэлийн зөвлөлд очиж туршлага судалснаас гадна сүүлийн нэг жилийн хугацаанд тус хорооны даргын үүрэг гүйцэтгэгчээр ажилласан билээ.

Бидэнд шинээр гомдол мэдүүлэх

ГОМДОЛ ГАРГАХ

Шийдвэрлэсэн гомдлын шийдвэр хайх

ГОМДЛЫН ШИЙДВЭРҮҮД