Мэдээ, мэдээлэл

“Мэдрэмжтэй мэдээлье” гэрэл зургийн дата санг ашиглаарай
“Мэдрэмжтэй мэдээлье” гэрэл зургийн дата санг ашиглаарай

“Мэдрэмжтэй мэдээлье” гэрэл зургийн дата санг ашиглаарай

Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог гэрэл зургаар илэрхийлэх зорилгоор “Мэдрэмжтэй мэдээлье” нэгдлээс гэрэл зургийн дата санг MPA агентлагтай хамтран бий болгосон билээ. Сэтгүүлчид шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцооны асуудлыг сурвалжлахдаа бүтээлээ баяжуулж, агуулгаа дэлгэрүүлэх зорилгоор энэхүү гэрэл зургийн санг ашиглах боломжтой юм.

 

Энэ талаар Хэвлэл мэдээллийн зөвлөлийн хараат бус зөвлөх Д.Мөнхчимэг “Улс төрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо сул байгаа нь одоог хүртэл шийдэгдээгүй, чухал асуудал. “Мэдрэмжтэй мэдээлье” нэгдлийн гишүүн сэтгүүлчид энэ сэдвээр даацтай бүтээл элбэг хийж эхэлсэн. Гэтэл, ялангуяа өдөр тутмын сонин, мэдээллийн сайтуудын хувьд хэчнээн чанартай бүтээл хийлээ ч гэрэл зургийн олдоц муу байх тохиодол ажиглагдсан. Тиймээс бид эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо сэдвийн хүрээнд гэрэл зургийн нээлттэй мэдээллийн сан байгуулах санаа гаргасан” гэлээ. 

 

Тус сан нь эмэгтэйчүүдий улс төрийн манлайллыг тодотгож, шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш бус байдал ямар байгааг илэрхийлэх агуулга бүхий  80 ширхэг гэрэл зургаас бүрдэх юм. Одоогийн байдлаар  40 гэрэл зургийг mpa.mn сайтад нийтэлж, нээлттэй байршуулаад байна. “Гэрэл зургийн санг өдөр тутам болж байгаа үйл явдлаас баримтжуулан бий болгож байна. Учир нь сэтгүүл зүй баримтат зураг хоёр салшгүй холбоотой билээ. Тиймдээ ч урт хугацаандаа сэтгүүлчид бидний бий болгсон гэрэл зургийн дата сангаас ашигласаар байх боломжтой” гэж хэвлэлийн гэрэл зураг, шууд дамжуулалтын MPA агентлагийн эрхлэгч Д.Эрдэнэцэцэг хэллээ. 

 

Гэрэл зургийн нээлттэй сангаас бүтээл авч ашиглахыг хүсвэл дараах холбоосоор орно уу: http://bit.ly/3OozcJN

 

Жич: Нээлттэй санд байгаа гэрэл зургуудыг үнэ төлбөргүй авч ашиглах боломжтой бөгөөд гагцхүү эх сурвалжаа “Мэдрэмжтэй мэдээлье” гэрэл зургийн нээлттэй сан хэмээн зааж өгөхийг анхаарна уу. 

 

“Мэдрэмжтэй мэдээлье” нэгдлээс сэтгүүлчдэд хэрэгцээтэй эмэгтэй эх сурвалжийн дата сан, гэрэл зургийн сан, бусад нөөц хэрэглэгдэхүүнийг бий болгон ажиллаж байна. 

 

Бидэнд шинээр гомдол мэдүүлэх

ГОМДОЛ ГАРГАХ

Шийдвэрлэсэн гомдлын шийдвэр хайх

ГОМДЛЫН ШИЙДВЭРҮҮД