Мэдээ, мэдээлэл

МОНЦАМЭ агентлагийн хамт олонтой уулзав
МОНЦАМЭ агентлагийн хамт олонтой уулзав

МОНЦАМЭ агентлагийн хамт олонтой уулзав

Хэвлэл мэдээллийн зөвлөл 2023 оны анхны редакцын уулзалтаа хоёрдугаар сарын эхээр Монголын хэвлэл мэдээллийн ууган байгууллагуудын нэг болох МОНЦАМЭ агентлагийн хамт олонтой хийлээ. 

 

Уулзалт, сургалтаар ХМЗ-ийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа “Хэвлэл мэдээллийн эрх зүйн орчин, ёс зүй” сэдвээр, ХМЗ-ийн Хараат бус зөвлөх Д.Нарантуяа “ХМЗ-д ирсэн гомдлуудад хийсэн дүн шинжилгээ” сэдвээр тус тус сэтгүүлчдэд илтгэл танилцууллаа. Ингэхдээ хуулийн зохицуулалт болон хэвлэл мэдээллийн салбарын өөрийн зохицуулалтын зааг ялгаа, өөрийн зохицуулалтын ач холбогдол, үр дүнгийн талаар мэдээлэл солилцсон юм.

 

МОНЦАМЭ агентлаг нь 1921 онд МОНТА буюу “Монголын цахилгаан мэдээ” нэртэй байгуулагдсан цагаасаа тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж ирсэн бөгөөд Монгол улсын талаарх мэдээ мэдээллийг олон улсад түгээхийн зэрэгцээ найман хэлээр гадаадаас мэдээлэл хүлээн авч дотоодод дамжуулан ажилладаг байгууллага юм.

 

Бидэнд шинээр гомдол мэдүүлэх

ГОМДОЛ ГАРГАХ

Шийдвэрлэсэн гомдлын шийдвэр хайх

ГОМДЛЫН ШИЙДВЭРҮҮД