Мэдээ, мэдээлэл

Хорооны төлөөлөл эрсдэлийн мэдээллийн харилцааны сургалтад хамрагдлаа
Хорооны төлөөлөл эрсдэлийн мэдээллийн харилцааны сургалтад хамрагдлаа

Хорооны төлөөлөл эрсдэлийн мэдээллийн харилцааны сургалтад хамрагдлаа

Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны “Нэмүүлэн” өрхийн эрүүл мэндийн төв, тус хорооны ЗДТГ, Нийслэлийн ерөнхий боловсролын 87-р сургууль, “Ид шидийн орон” хүүхэд хамгааллын төвийн төлөөлөл “Эрсдэлийн үеийн мэдээллийн харилцаа” сэдэвт сургалтад хамрагдлаа. (2022.03.18)

 

Тус сургалт нь Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс хэрэгжүүлж буй “Хямралын мэдээллийн харилцаа ба оролцогч талуудын хамтын ажиллагаа” хөтөлбөрийн хүрээнд БЗД-ийн 23 дугаар хорооны анхан шатны нэгжүүдийн мэдээлэл харилцааны чадавхийг сайжруулах зорилгын дор зохион байгуулагдсан юм.

 

Сургалтад тус хөтөлбөрийн хүрээнд бүрдсэн Үйл ажиллагааны багийн гишүүд сургагч багшаар оролцлоо. Тухайлбал, Засгийн газрын ХМОНХГ-ын Цахим мэдээллийн хэлтсийн дарга О.Баярмаа “Эрсдэлийн үе дэх Засгийн газрын олон нийттэй харилцах үйл ажиллагааны арга туршлага” сэдвээр, ОБЕГ-ын ХМОНХ мэргэжилтэн Б.Цэнд “Цар тахлын үед ОБЕГ-с олон нийтийн мэдээлэл харилцааг хэрэгжүүлсэн сургамж” сэдвээр, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн төслийн менежер Н.Ганчимэг “Фэйсбүүкийг хэрхэн хүртээмжтэй хөтлөх вэ” сэдвийн хүрээнд мэдээлэл танилцуулав. Мөн Үйл ажиллагааны багийн зөвлөх, сэтгүүл зүйн багш Ц.Чимэддондог “Эрсдэлийн мэдээллийн харилцаа”, “Хямралын харилцааны үед хэвлэлд мэдээлэлд ярилцлага өгөх арга тактик” сэдвээр хичээл орсон юм.

 

Сургалтаар өгсөн бүхий л мэдээлэл цаг үеэ олсон, ач холбогдолтой байж чадлаа хэмээн оролцогчид дүгнэв. “Энэхүү сургалтад хамрагдсанаар байгууллагын үйл ажиллагааны тухай мэдээллийг зорилтот бүлэгтээ хэрхэн хүргэх, эрсдэлийн үед тодорхой стратеги, төлөвлөгөөтэй ажиллах нь чухал юм байна гэдгийг мэдэж авлаа” хэмээн Нийслэлийн 87-р сургуулийн нийгмийн ажилтан Б.Наранчимэг хэллээ. Харин “Нэмүүлэн” ӨЭМТ-ийн дарга Г.Чанцалмаа “Эрүүл мэндийн анхан шатны нэгжийн хувьд иргэд, үйлчлүүлэгчдээ сонсох, судлах, мөн хорооны хэмжээнд хямрал, эрсдэлийн үед ажиллах багийг олон талт төлөөлөлтэй байгуулан, хамтарч ажиллах нь ач холбогдолтой нь харагдаж байна” хэмээн онцолсон билээ.

 

“Баталгаатай мэдээлэл амьдралыг аварна” уриатай “Хямралын мэдээллийн харилцаа ба оролцогч талуудын хамтын ажиллагаа” хөтөлбөрийг ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн холбооны яамны дэмжлэгтэйгээр Дойче Велле Академитай хамтран хэрэгжүүлж байна.

 

 

Бидэнд шинээр гомдол мэдүүлэх

ГОМДОЛ ГАРГАХ

Шийдвэрлэсэн гомдлын шийдвэр хайх

ГОМДЛЫН ШИЙДВЭРҮҮД