Мэдээ, мэдээлэл

Зууны мэдээ сонины редакцтай санамж бичиг байгууллаа
Зууны мэдээ сонины редакцтай санамж бичиг байгууллаа

Зууны мэдээ сонины редакцтай санамж бичиг байгууллаа

Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс Редакцын уулзалтыг тогтмол зохион байгуулдаг билээ. Ээлжит уулзалт 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр “Зууны мэдээ” сонины редакцад болов. Энэ үеэр  тус сонины хамт олон Хэвлэл мэдээллийн зөвлөлийн  Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмыг даган мөрдөхөө гарын үсэг зурж баталгаажууллаа.

 

“Зууны мэдээ” сонин нь хэвлэлийн салбарт 20 гаруй жил үйл ажиллагаагаа тогтвортой явуулж буй өдөр тутмын хэвлэл юм. Уулзалтын үеэр тус сонины Ерөнхий эрхлэгч Д.Отгонбаяр хэлэхдээ, “Хэвлэл мэдээллийн зөвлөл бол манай салбарт олон жил яригдсан хүлээлтийн дараа салбарынхны өөрсдийн санаачилга оролцоотойгоор байгуулагдсан байгууллага. Салбарын өөрийн зохицуулалт нь үзэл бодолтой байх, үзэл бодлоо илэрхийлэх хэвлэн нийтлэх эрхийг дэмжиж, хамгаалж байдаг гол зохицуулалт гэж хардаг” гэлээ.

 

“Зууны мэдээ”-гийн редакцад болсон уулзалт  хоёр цаг орчим үргэлжилсэн бөгөөд Хэвлэл мэдээллийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт ба ёс зүй сэдвээр, төслийн зохицуулагч А.Амартүвшин байгууллагынхаа үйл ажиллагааг танилцуулж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулж, мэдээлэл өглөө.

Бидэнд шинээр гомдол мэдүүлэх

ГОМДОЛ ГАРГАХ

Шийдвэрлэсэн гомдлын шийдвэр хайх

ГОМДЛЫН ШИЙДВЭРҮҮД