Мэдээ, мэдээлэл

ХМЗ-ийн гишүүдийн 14 дэх удаагийн сургалт боллоо
ХМЗ-ийн гишүүдийн 14 дэх удаагийн сургалт боллоо

ХМЗ-ийн гишүүдийн 14 дэх удаагийн сургалт боллоо

Хэвлэл мэдээллийн зөвлөл нь хагас жил тутамд бүх гишүүддээ зориулсан чадавхжуулах сургалтыг тогтмол хийдэг. Энэ удаагийн ээлжит сургалтыг 12 дугаар сарын 18, 19-ний өдрүүдэд Хаадын тамга ресортэд амжилттай зохион байгууллаа.

 

Сургалтад ХМЗ-ийн Удирдах зөвлөл, ёс зүйн хороод болон ажлын албаны 30 гаруй төлөөлөл хамрагдаж, 2021 оны үйл ажиллагааны тайлангаа сонсож, амжилт ололт болон цаашид анхаарах сургамжуудаа хэлэлцлээ.

 

Сургалтын эхний өдөр:

 

  • ХМЗ-ийн хуульч Л.Галбаатар “Хэвлэл мэдээллийн эрх зүйн орчны өнөөгийн байдал ба зайлшгүй шаардлагатай хүлээгдэж буй зохицуулалтууд” сэдвээр,
  • ССС-ын ёс зүйн хорооны даргын үүрэг гүйцэтгэгч Д.Нарантуяа “ССС-ын ёс зүйн хорооны 2021 онд шийдвэрлэсэн гомдлуудад хийсэн дүгнэлт, чанарыг баталгаажуулах санал зөвлөмж” сэдвээр,
  • РТВ-ийн ёс зүйн хорооны дарга Ш.Сүхбаатар “РТВ-ийн ёс зүйн хорооны 2021 онд шийдвэрлэсэн гомдлуудад хийсэн дүгнэлт, чанарыг баталгаажуулах санал зөвлөмж” сэдвээр,
  • ХМЗ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн С.Шаравдорж “Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтыг бэхжүүлэхэд гишүүдийн үүрэг оролцоо” сэдвээр

 

тус тус мэдээлэл хийсэн бол РТВ-ийн ёс зүйн хорооны орлогч дарга Ц.Чимэддондог “Кэйс менежмэнт хэлэлцүүлэг” хүрээнд ХМЗ-д гомдол гаргах,редакцын хариу тайлбар өгөх, ёс зүйн хороогоор хэлэлцэн шийдвэрлэх үе шатуудыг дүрд тоглуулах байдлаар чиглүүллээ. 

 

Харин сургалтын хоёр дахь өдөр сэтгүүл зүйн сургагч багш Д.Мөнхчимэгийн “Мэдрэмжтэй мэдээлье – олон улсын сайн туршлагууд, ХМЗ – BBC-гийн 50:50 хөтөлбөрт нэгдэх боломж” мэдээллээр эхэлж, ХМЗ-ийн ССС-ын ёс зүйн хорооны гишүүн Э.Энэрэлийн “Мэдрэмжтэй мэдээлэхэд тулгардаг нийтлэг бэрхшээл” кейс хэлэлцүүлгээр үргэлжилсэн  юм.

 

Бидэнд шинээр гомдол мэдүүлэх

ГОМДОЛ ГАРГАХ

Шийдвэрлэсэн гомдлын шийдвэр хайх

ГОМДЛЫН ШИЙДВЭРҮҮД