Мэдээ, мэдээлэл

Tur.mn мэдээллийн сайтын редакцаар зочиллоо
Tur.mn мэдээллийн сайтын редакцаар зочиллоо

Tur.mn мэдээллийн сайтын редакцаар зочиллоо

ХМЗ-өөс 2021 оны арван хоёрдугаар сарын 22-ны өдөр Tur.mn мэдээллийн сайтын хамт олонтой уулзлаа.

 

Уулзалтаар Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа “Монголын хэвлэл мэдээлэл: Эрх зүй болон өөрийн зохицуулалт” сэдвээр илтгэл танилцуулсан юм. Тэрээр илтгэлдээ хуулийн зохицуулалт, өөрийн зохицуулалт хоёрын зааг ялгаа, цар тахлын үед хэвлэлийн эрх чөлөөг хэрхэн хязгаарлагдсан болон үүний шалтгааны талаар дурдаж байв. Мөн төрөөс мэдээлэл өгөхдөө хэвлэл мэдээллийн редакцуудад ялгавартай хандах нь иргэний мэдэх эрхэд халдаж байгаа хэрэг тул хэрэв сэтгүүлч мэдээлэл хайх, хүлээн авахдаа ямар нэгэн саадтай учирч байвал ямар зөрчил гарсан тухай мэргэжлийн байгууллагуудад мэдэгдэх нь маш чухал гэдгийг онцоллоо. Нөгөө талаас өөрийн зохицуулалт нь сэтгүүлч, редакц мэргэжлийн алдаа гаргахаас сэргийлдэг, тиймээс ёс зүйтэй ажиллах нь бидний үүрэг, мэргэжлийн сэтгүүлчдийн зарчим гэдгийг хэллээ.

 

Уулзалтын үеэр  сэтгүүл зүйн үнэ цэн, олон нийтийн итгэл үнэмшлийн талаар яриа өрнөсөн юм. Тухайлбал тус сайтын Эрхлэгч Б.Шүрэнцэцэг “Эрэн сурвалжилсан бүтээл хийхийг зорьдог боловч  өнөөдөр сэтгүүлчид маш олон саад бэрхшээлтэй тулдаг. Сүүлийн жилүүдэд төрийн байгууллагаас мэдээлэл авахад маш хүндрэлтэй болсон” хэмээж байсан юм.

 

Мөн ХМЗ-ийн төслийн зохицуулагч А.Амартүвшин жендэрийн мэдрэмжтэй-ёс зүйтэй сэтгүүл зүйг дэмжих чиглэлд байгууллагынхаа хийж буй ажлын талаар танилцуулав. ХМЗ-өөс шийдвэр гаргах түвшний эмэгтэйчүүдийг хэвлэлд хэрхэн дүрсэлж байгаа тухай контент анализын судалгааг хийсэн бөгөөд тус судалгаагаар улс төрийн мэдээллийн 10 эх сурвалжийн 1 нь эмэгтэй, 9 нь эрэгтэй байна гэсэн үр гарчээ.

 

Улс төр, бизнес мэдээллийн Төр.мн /www.tur.mn/ мэдээллийн сайт нь  2013 оноос хойш тогтмол үйл ажиллагаа явуулж буй мэргэжлийн багаас бүрдсэн хамт олон билээ. Тэд эдийн засаг, нийгэм, улс төрийн мэдээллийг олон нийтэд хүргэхийн төлөө ажилладаг бөгөөд “Төр, ард түмнийхээ нүд чих болно” гэсэн уриатай ажилладаг.

 

 

Бидэнд шинээр гомдол мэдүүлэх

ГОМДОЛ ГАРГАХ

Шийдвэрлэсэн гомдлын шийдвэр хайх

ГОМДЛЫН ШИЙДВЭРҮҮД