Мэдээ, мэдээлэл

Тогтвортой хөгжлийн зорилгод хүрэхэд хэвлэл мэдээллийн байгууллагын үүрэг, оролцоо чухлыг онцлов
Тогтвортой хөгжлийн зорилгод хүрэхэд хэвлэл мэдээллийн байгууллагын үүрэг, оролцоо чухлыг онцлов

Тогтвортой хөгжлийн зорилгод хүрэхэд хэвлэл мэдээллийн байгууллагын үүрэг, оролцоо чухлыг онцлов

Тогтвортой хөгжлийн 17 зорилгын хүрээнд НҮБ болон хэвлэл мэдээллийн байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх, өргөжүүлэх зорилготой “Өглөөний цай бизнес уулзалт” 2021 оны арваннэгдүгээр сарын 11-нд Туушин зочид буудлын Соёмбо танхимд боллоо. Уулзалтад Хэвлэл мэдээллийн зөвлөл, Монгол Улс дахь НҮБ-ын Суурин төлөөлөгчийн газар, түүний системийн байгууллагуудын удирдлага, мэргэжилтнүүд болон 20 орчим хэвлэл мэдээллийн байгууллагын ерөнхий редакторууд оролцлоо.

 

НҮБ-ын суурин төлөөлөгч ноён Тапан Мишра уулзалтыг нээж үг хэлэхдээ хүн төрөлхтөн цар тахлын амаргүй нөхцөл байдалтай нүүр тулсан нь хөгжлийн асуудлуудыг урагшлуулахад нэлээдгүй саад тотгор боллоо. Гэсэн ч бид тогтвортой хөгжлийн зорилгуудыг хангахад өмнөхөөсөө илүү хурдаар, илүү хамтын ажиллагааны үр дүнд алдсан цаг хугацаагаа товчилж үр дүнгээ ахиулж чадахыг онцолсон юм. Тэрээр нийгмийн хөгжилд чөлөөт, шударга, ёс зүйтэй хэвлэл мэдээллийн үүрэг оролцоо асар өндөр гэдгийг онцлон сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолоо илэрхийлсэн юм. 

 

ХМЗ-ийн Удирдах зөвлөлийн дэд дарга У.Тамир “Тогтвортой хөгжлийн 17 зорилго бол дэлхий нийтээрээ хамтдаа энх амгалан, сайн сайхан аж төрөхийн төлөөх хүсэл тэмүүлэл. Иргэдийн мэдэх эрх, нийгмийг үнэн зөв мэдээллээр хангахын төлөө ажилладаг хэвлэл мэдээлэлгүйгээр энэхүү зорилгод хүрч чадахгүй. Иймээс ТХЗ-уудын цөм болсон хөгжлийн гадуур хэнийг ч үл үлдээхэд хэвлэл мэдээлэл иргэдийг танин мэдүүлэх, оролцуулах, улмаар хяналт тавих чиг үүргээ өндөрт өргөж ажиллах нь чухал” хэмээн онцлов.    

 

Энэ удаагийн өглөөний уулзалтаар талууд мэдээлэл солилцох, цаашид хөгжлийн асуудалд НҮБ-ын системийн байгууллагууд болон хэвлэл мэдээллийнхний харилцан яриа, ойлголцол, хамтын ажиллагаа чухал гэдэгт санал нэгдлээ.

 

Тус уулзалтаас өмнө  ХМЗ-өөс аравдугаар сарын 6, 7, 8-нд “Тогтвортой хөгжлийн 17 зорилгын талаар мэдлэг дээшлүүлэх сэтгүүлчдэд зориулсан цуврал сургалт”, мөн аравдугаар сарын 12-нд сэтгүүлчдийн дунд сэтгүүл зүйн тэтгэлэгт бүтээлийн уралдаан зохион байгуулж таван бүтээлд мөнгөн тэтгэлэг олгосон юм. Тэтгэлэгт бүтээлүүдтэй эндээс танилцана уу:

 

Сэтгүүлч Н.Энхцэцэгийн "Ус ба бэлчээрийн хомсдол" нэвтрүүлэг https://www.facebook.com/watch/?v=284180806916007 Тус нэвтрүүлгээр тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд бэлчээр, усны асуудлыг хөнджээ.

 

Сэтгүүлч Х.Сувд-Эрдэнийн “Хэн ч боловсролоос хоцрох ёсгүй, гурван үеэрээ сургуулийн гадна үлдэх ёсгүй” нийтлэлтэй Өмнөговь.мн мэдээллийн сайтын дараах холбоосоор танилцана уу: http://umnugovi.mn/11b Тогтвортой хөгжлийн 17 зорилгын “Чанартай боловсролыг дэмжих” зорилготой холбоотой асуудлыг хөнджээ.

 

Сэтгүүлч Ч.Болортуяагийн “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжих эхлэл нь чанартай боловсрол” нийтлэлтэй Өнөөдөр сонины 2021 оны аравдугаар сарын 25-ны дугаараас болон дараах холбоосоор танилцана уу. https://unuudur.mn/?p=201905 Тус нийтлэлд тогтвортой хөгжлийн зорилгын тэгш бус байдлыг бууруулах, чанартай боловсролыг дэмжих асуудлыг хөнджээ.

 

Сэтгүүлч Б.Хишигбаярын "Хоолоо бүгдийг нь идэж, эх дэлхийгээ хамгаалъя" видео контентыг дараах холбоосоор үзнэ үү: http://newswall.mn/?p=50910 Видео контентоор тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд хоол хүнсний хаягдлын асуудлыг хөнджээ.

 

 

 

 

Бидэнд шинээр гомдол мэдүүлэх

ГОМДОЛ ГАРГАХ

Шийдвэрлэсэн гомдлын шийдвэр хайх

ГОМДЛЫН ШИЙДВЭРҮҮД