Мэдээ, мэдээлэл

Хэвлэл мэдээллийн зөвлөл шинэ гишүүдээ сонголоо
Хэвлэл мэдээллийн зөвлөл шинэ гишүүдээ сонголоо

Хэвлэл мэдээллийн зөвлөл шинэ гишүүдээ сонголоо

ХМЗ-ийн 10 дугаар сарын 20-нд болсон ээлжит хурлаар удирдах зөвлөл болон ёс зүйн хороодод ажиллах шинэ гишүүдийг сонголоо. Энэ ажлын хүрээнд ХМЗ НҮТББ-ын дүрмийн дагуу сонгон шалгаруулалтын зарыг нээлттэй түгээж, нэр дэвшигчдийг бүртгэсэн юм. Тодруулбал,

 

  • 2021 оны тавдугаар сарын 20-ноос зургаадугаар сарын 15-ны хооронд Удирдах зөвлөл болон РТВ-ийн ёс зүйн хороонд орон нутгийн сэтгүүлчийн төлөөлөл тус бүр 1 гишүүн,

  • 2021 оны зургаадугаар сарын 22-ноос долдугаар сарын 15-ны хооронд олон нийтийн төлөөлөл болон РТВ-ийн ёс зүйн хороонд ажиллах 1 гишүүн, ССС-ын ёс зүйн хороонд ажиллах 2 гишүүн,

  • 2021 оны наймдугаарсарын 2-ноос есдүгээр сарын 10-ны хооронд РТВ-ийн ёс зүйн хороонд радио, телевизийн эзэн болон сэтгүүлчийн төлөөлөл тус бүр 2 гишүүн, 

  • 2021 оны есдүгээрсарын 2-ноос 24-ний хооронд ССС-ын ёс зүйн хороонд сонины эзний төлөөлөл 1, сайтын сэтгүүлчийн төлөөлөл 1, сайтын эзний төлөөлөл 2 гишүүнийг сонгон шалгаруулах зарыг нээлттэй зарлаж нэр дэвшигчдийг бүртгэсэн.

 

Дээрх нээлттэй заруудаас бүртгэл хангалтгүй гэж үзэн РТВ-ийн ёс зүйн хорооны радио, телевизийн салбарын эздийн төлөөлөл, ССС-ын ёс зүйн хороонд сонины эздийн төлөөлөл, РТВ-ийн ёс зүйн хорооны олон нийтийн төлөөлөл сонгон шалгаруулах заруудыг ахин зарлахаар боллоо.

 

Бид удахгүй ХМЗ-д аль салбарыг ямар хүн төлөөлөн ажиллах болсон талаар мэдээлэх болно.

 

Бидэнд шинээр гомдол мэдүүлэх

ГОМДОЛ ГАРГАХ

Шийдвэрлэсэн гомдлын шийдвэр хайх

ГОМДЛЫН ШИЙДВЭРҮҮД