Мэдээ, мэдээлэл

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИНЫ СЭТГҮҮЛЧИДТЭЙ ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИНЫ СЭТГҮҮЛЧИДТЭЙ ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИНЫ СЭТГҮҮЛЧИДТЭЙ ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

  Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс өнгөрсөн сард “Үндэсний шуудан” сонины редакцийнхантай өглөөний уулзалт хийлээ. Уулзалтын үеэр тус сонины сэтгүүлчид ёс зүйн зарчим болон ХМЗ-ийн үйл ажиллагаатай танилцаж, салбарын өөрийн зохицуулалтын үр дүнгийн талаар санал бодлоо солилцсон юм.

   ХМЗ-ийн Гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа “Онцгой нөхцөл байдалд мэргэжлийн сэтгүүлчид ёс зүйн дүрмээрээ сошиал орчинд ч энгийн иргэдээс ялгарч үлгэрлэн манлайлах учиртай. Иймд бүх редакцийг ёс зүйн зарчмаа дагаж мөрдөхийг уриалж байна” хэмээн тэмдэглээд сонины редакцийнханд “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ыг гардуулсан юм. Харин Үндэсний шуудан сониноос ХМЗ-ийн хэвлэлийн эрх чөлөөг бэхжүүлэх, чанартай сэтгүүл зүйг хөгжүүлэхийн төлөөх үйл ажиллагааг дэмжин хандив өглөө.

    Хэвлэл мэдээллийн зөвлөл нь салбарын өөрийн зохицуулалтын талаарх ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх, ёс зүйн зарчмыг танилцуулах ажлын хүрээнд хэвлэл мэдээллийн эвсэл холбоод, редакц, сэтгүүлчид, сэтгүүл зүйн оюутнууд, бусад төрийн болон төрийн бус байгууллагуудад зориулсан сургалт, уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулсаар байна.  

Бидэнд шинээр гомдол мэдүүлэх

ГОМДОЛ ГАРГАХ

Шийдвэрлэсэн гомдлын шийдвэр хайх

ГОМДЛЫН ШИЙДВЭРҮҮД