Мэдээ, мэдээлэл

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Радио, телевизийн ёс зүйн хорооны гишүүнд “ОЛОН НИЙТ”-ийн төлөөллөөс нэр дэвшигчийг бүртгэж байна
Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Радио, телевизийн ёс зүйн хорооны гишүүнд “ОЛОН НИЙТ”-ийн төлөөллөөс нэр дэвшигчийг бүртгэж байна

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Радио, телевизийн ёс зүйн хорооны гишүүнд “ОЛОН НИЙТ”-ийн төлөөллөөс нэр дэвшигчийг бүртгэж байна

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Радио, телевизийн ёс зүйн хорооны гишүүнд “ОЛОН НИЙТ”-ийн төлөөллөөс нэр дэвшигчийг бүртгэх тухай

Хэвлэл мэдээллийн зөвлөл нь 2015 онд байгуулагдсан бөгөөд хариуцлагатай, чөлөөт хэвлэл мэдээллийг дэмжих, сэтгүүл зүйн салбарт ёс зүйн болон мэргэжлийн стандартыг хөгжүүлэх, сэтгүүлчдийн хараат бус байх эрхийг хамгаалах зорилгын дор үйл ажиллагаагаа явуулж байна.

 

Үйл ажиллагааны үндсэн чиглэлийн хүрээнд иргэн, байгууллагаас ирүүлсэн хэвлэл мэдээлээр түгээсэн сэтгүүл зүйн бүтээл нь ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг нягтлах гомдлыг хэлэлцэж, Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмыг баримтлан дүгнэлт гаргадаг.

 

Бүтцийн хувьд ХМЗ нь бие даасан гурван тусдаа бүлгээс (Удирдах зөвлөл, Сонин, сэтгүүл, сайтын ёс зүйн хороо, Радио, телевизийн ёс зүйн хороо) бүрдсэн 45 гишүүнтэй. Бүлэг бүр нь эзэд/хэвлэн нийтлэгчид, сэтгүүлчид, олон нийт/мэргэжлийн бүлгээс ижил тооны төлөөллөөс бүрдсэн, хараат бус, өөрийн зохицуулалтын байгууллага юм. (Хэвлэл мэдээллийн зөвлөлийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг http://www.mediacouncil.mn/ холбоосоор орж авах боломжтой.)

 

Хэвлэл мэдээллийн зөвлөл НҮТББ-ын дүрмийн 9.4 дэх Ёс зүйн хорооны гишүүн орон гарсан тохиолдолд тухайн бүлэгт ногдох квотын төлөөллийг сонгох тухай заалтын дагуу ХМЗ-ийн Радио, телевизийн ёс зүйн хорооны гишүүнээр Олон нийтийг төлөөлөн ажиллах 1 хүнийг сонгон шалгаруулна.

 

Тус гишүүн нь дараах шаардлагуудыг хангасан байна. Үүнд:

- Хэвлэл мэдээлийн эрх зүй, хэвлэл мэдээллийн талаар мэдлэг, туршлагатай
- Хүний эрхийг хангах чиглэлээр ажиллаж байсан/байгаа.
- Ёс зүйн асуудлаар сонирхон судалдаг, тодорхой бүтээл/нийтлэл, нэвтрүүлэг туурвиж байсан нь давуу тал болно.
- Одоогоор хэвлэл мэдээллийн хэрэгсэл эзэмшдэггүй, сэтгүүлчээр ажиллаагүй.
- Ёс зүйн хорооны гишүүний үүргийг бүрэн гүйцэтгэх хүсэл эрмэлзэлтэй, холбогдох дүрэм, журмыг судалж хүлээн зөвшөөрсөн зэрэг болно.


Дээрх шаардлагыг хангасан хүмүүс 2020 оны 3 сарын 15-ны өдрийн 18:00 цагаас өмнө http://tiny.cc/qhg9jz холбоосоор нэвтэрч бүртгүүлнэ үү.

 

ХМЗ-ийн Ажлын алба
Холбогдох утас: 70000160

Бидэнд шинээр гомдол мэдүүлэх

ГОМДОЛ ГАРГАХ

Шийдвэрлэсэн гомдлын шийдвэр хайх

ГОМДЛЫН ШИЙДВЭРҮҮД