Мэдээ, мэдээлэл

"ЦАХИМ СЭТГҮҮЛ ЗҮЙ БА МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ" СУРГАЛТ БОЛЛОО

"ЦАХИМ СЭТГҮҮЛ ЗҮЙ БА МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ" СУРГАЛТ БОЛЛОО

Аравдугаар сарын 11-ний өдөр “Цахим сэтгүүл зүй ба мэргэжлийн ёс зүй” сургалт боллоо. Энэхүү сургалтыг Монголын Сайтын холбоо санаачлан Хэвлэл мэдээллийн зөвлөл, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим, ХУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимтэй хамтран зохион байгуулсан юм.

Сэтгүүлч, сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй оюутнуудад чиглэсэн энэхүү сургалтад 60 гаруй хүн хамрагдсаны дийлэнх нь МУИС, ХУИС-ийн оюутнууд байлаа. Сургалтын үеэр МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн багш Д.Идэржаргал “Сэтгүүлч ба мэргэжлийн ёс зүйн өнөөгийн байдал” сэдвээр илтгэл тавьсан бөгөөд түүний илтгэлийн нэг онцлог нь мэдээллийн сайтын сэтгүүлчдийн шууд дамжуулалтын үеэрээ гаргаж байгаа ёс зүйн болон мэргэжлийн алдаанд хийсэн дүн шинжилгээгээ танилцуулсан явдал байв.

Мөн МСНЭ-ийн өмгөөлөгч Г.Балжмаа "Зөрчлийн хууль ба сэтгүүлч" сэдвийн хүрээнд МСНЭ-ээс сэтгүүлчдэд эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, үйлчилгээ өгч байгаа талаар, мэдээлэл цуглуулах, боловсруулахдаа өөрийгөө хэрхэн хамгаалах, мэдээллээ хэрхэн баталгаажуулах тухай болоод өөрийн туршлага дээр үндэслэн сэтгүүлчид юун дээр алдаж байгааг илтгэсэн юм.

Харин Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Радио, телевизийн ёс зүйн хорооны орлогч дарга Ц.Чимэддондог "Хүний эрх, хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчийн ур чадварыг хэрхэн төлөвшүүлэх вэ" сэдвийн хүрээнд барууны сэтгүүл зүйн практик дээр жишээлэн тайлбарласан нь оролцогчдын хамгийн их сонирхсон сэдэв байлаа. 

Мөн сургалтын төгсгөлд "Ёс зүйн түгээмэл алдаа, ХМЗ-ийн шийдвэрүүд, Үр нөлөө" сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд хэлэлцүүлэгт Монголын Сайтын холбооны Хууль, мэргэжлийн ёс зүй хариуцсан дэд ерөнхийлөгч Б.Цоожчулуунцэцэг, МСНЭ-ийн Хууль, мэргэжлийн ёс хариуцсан дэд ерөнхийлөгч З.Боргилмаа, ХМЗ-ийн Сонин, сэтгүүл, сайтын хорооны гишүүн Э.Энэрэл нар оролцож, сэтгүүл зүйд анхаарах ёстой асуудлуудыг бодит жишээн дээр тайлбарласан юм.
 

Бидэнд шинээр гомдол мэдүүлэх

ГОМДОЛ ГАРГАХ

Шийдвэрлэсэн гомдлын шийдвэр хайх

ГОМДЛЫН ШИЙДВЭРҮҮД