Мэдээ, мэдээлэл

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн гишүүд 12 дахь удаагийн сургалтдаа хамрагдлаа
Хэвлэл мэдээллийн зөвлөлийн гишүүд 12 дахь удаагийн сургалтдаа хамрагдлаа

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн гишүүд 12 дахь удаагийн сургалтдаа хамрагдлаа

Хэвлэл мэдээлийн зөвлөл (ХМЗ) нь Удирдах зөвлөл болон Ёс зүйн хороодын нийт 45 гишүүнтэй. Тэднийг хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт, ёс зүй, өргөдөл гомдол шийдвэрлэх үйл явцад сургаж, дадлагажуулах ажлыг сүүлийн таван жилд тогтмол хэрэгжүүлж байна.

 

Энэ хүрээнд есдүгээр сарын 7,8-ны өдрүүдэд “Цахим орчинд ёс зүйн зарчмыг хэрэгжүүлэх нь” сэдэвт хоёр өдрийн сургалт хийлээ. Тус сургалтыг ХБНГУ-ын Хэвлэлийн зөвлөлийн орлогч дарга Манфред Протце удирдан явуулсан юм. Тэрбээр Европын улс орнуудад орчин дахь сэтгүүл зүйн бүтээлтэй холбоотой гомдлыг хэрхэн шийддэг тухай туршлагаас хуваалцав.

 

Түүнчлэн сургалтын үеэр ХМЗ-ийн зөвлөлийн гишүүд цахим орчин дахь хувь сэтгүүлчийн бүтээлтэй холбоотой гомдлыг хүлээж авах боломж, “Гомдол хүлээж авах, барагдуулах журам”-д нэмэлт өөрчлөлт оруулах талаар хэлэлцлээ. 

 

Бидэнд шинээр гомдол мэдүүлэх

ГОМДОЛ ГАРГАХ

Шийдвэрлэсэн гомдлын шийдвэр хайх

ГОМДЛЫН ШИЙДВЭРҮҮД