Мэдээ, мэдээлэл

Хуульч, сэтгүүлчдийн “Хамтарсан бүлэг” байгуулагдлаа
Хуульч, сэтгүүлчдийн “Хамтарсан бүлэг” байгуулагдлаа

Хуульч, сэтгүүлчдийн “Хамтарсан бүлэг” байгуулагдлаа

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн санаачилгаар Хэвлэл мэдээллийн эрх зүйн шинэчлэлийн хүрээнд ажиллах хуульч, сэтгүүлчдийн хамтарсан бүлэг байгууллаа. 

 

Энэхүү бүлэг нь хэвлэл мэдээллийн эрх зүйн орчинг сайжруулах, эрүүгийн хуулийн шинэчлэлтэй холбогдуулан санал, зөвлөмж боловсруулах, салбарынхны мэдлэг ойлголтыг нэгтгэх, улмаар хууль тогтоогч, бодлого боловсруулагчдад танилцуулах зэрэг олон ажлуудыг хамтран хийхээр төлөвлөж байна. 

 

Хамтарсан бүлгийн анхдугаар уулзалт наймдугаар сарын 24-нд болсон бөгөөд хамтын ажиллагааны хүрээ, зорилго тодорхойлох, цаашдын төлөвлөгөө гаргах зэрэг асуудлыг хэлэлцлээ.  

 

Хэвлэл мэдээллийн эрх зүйн шинэчлэлийн хүрээнд ажиллах хамтарсан бүлэг нь 15 гишүүнтэй бөгөөд хуульч, иргэний нийгмийн төлөөлөл, сэтгүүлч/редакторуудаас бүрдэж байгаа юм. Бүлгийн гишүүнээр Хэвлэл мэдээллийн зөвлөл, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэл, Хэвлэлийн хүрээлэн, Глоб интернэшнл төв, Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төв, Сэтгүүл зүйн инноваци, хөгжлийн үүр төв зэрэг салбарын мэргэжлийн байгууллагуудаас гадна хэвлэл мэдээллийн мэргэшсэн хуульчид болон редакторуудын төлөөлөл багтсан юм.  

 

Бидэнд шинээр гомдол мэдүүлэх

ГОМДОЛ ГАРГАХ

Шийдвэрлэсэн гомдлын шийдвэр хайх

ГОМДЛЫН ШИЙДВЭРҮҮД