Монголын Хэвлэлийн Зөвлөлийн Удирдах зөвлөл нь 15 гишүүнтэй, Ёс зүйн зөвлөл нь хоёр хороо бүхий 30 гишүүнтэй байна.
Монголын Хэвлэл Мэдээллийн Ёс Зүйн Зөвлөлийн Удирдах Зөвлөлийн гишүүд
![]() |
УЗ-ЫН ДАРГА Чинбат НОМИН Монгол ТВ-ыг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал. Hollywood Reporter сэтгүүлээс дэлхийн телевизийн салбарын хамгийн хүчирхэг 25 эмэгтэйн нэгээр нэрлэгдсэн, 2014 онд Сингапур улсын "Channel new asia" телевизээс Азийн хүчирхэг хүмүүсийн жагсаалтад багтсан. |
![]() |
ДЭД ДАРГА Ухнаа ТАМИР "Мэдээлэл Холбооны Чадавхийн Хөгжлийн Форум"-ыг үүсгэн байгуулж, мэдээлэл, харилцаа холбооны болон өргөн нэвтрүүлгийн салбарын бизнес эрхлэгчдийн чадавхийг сайжруулах, бодлогын судалгаа, менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх чиглэлээр ажиллаж байна. "МЦХ ХК"-ий гүйцэтгэх захирлын зөвлөх, ХХЗХ-ын Зохицуулалтын албаны даргаар ажиллаж байсан |
![]() |
ГИШҮҮН Гонгор ГҮНЖИДМАА Хэвлэлийн хүрээлэнгийн мэдээлэл судалгааны албаны дарга, Гүйцэтгэх захирлын орлогч, Хэвлэлийн хүрээлэн түүний дэргэдэх Сэтгүүлч коллежийн удирдах зөвлөлийн гишүүн, Социологич, сэтгүүлч мэргэжилтэй. Бизнесийн удирдлагын магистр. Хэвлэл мэдээллийн салбарын судалгаагаар дагнан мэргэшсэн. |
![]() |
ГИШҮҮН Лхагвасүрэн ОЮУНТУНГАЛАГ Монголын Сайтын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Inder.mn сайтын захирал. МУИС-ын Сэтгүүл зүйн ангийг төгссөн. Сэрүүлэг, Монгочуудын амьдрал сонины нэгдсэн редакцид сэтгүүлч, “Шууд Эм Эн” ХХК-д Мэдээний албаны дарга, Гүрэн.мн сайтын захирал, Барилга, хот байгуулалтын яамны Сайдын хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан. МЗХ-ны Алтан медаль, МСХ-ны “Сонин сэтгүүлийн тэргүүний ажилтан”, СНЭ-ийн “Ган үзэгтэн”, “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан”, МУЗГ-ын “Хөдөлмөрийн хүндэт медаль” зэргээр тус тус шагнагдсан. Сэтгүүл зүйн салбарт 14 жил ажилласан. Энэ хугацаанд эрэн сурвалжлах сэтгүүл зүйг хөгжүүлэх үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулж байгал орчин, уул уурхайн чиглэлээр данган бичдэг. |
![]() |
ГИШҮҮН Хасхүү НАРАНЖАРГАЛ "Глоб интернэйшнл" ТББ-ын тэргүүн. Олон улсын сэтгүүлчдийн холбооны Гүйцэтгэх хорооны гишүүн. МЧАСЭ-ийн дэд ерөнхийлөгч, "Чөлөөт хэвлэл" сангийн УЗ-ын дарга, МННХ/Соросын сан/-ийн Иргэний нийгмийн хөтөлбөрийн Шинжээчийн зөвлөлийн гишүүн зэрэг сонгуульт алба хашиж ирсэн. |
![]() |
ГИШҮҮН Гончиг НОРЖМАА "Булганы мэдээ" сонины сэтгүүлч, Багш мэргэжилтэй. Улсад 30 жил ажилласан. Хэвлэл мэдээллийн салбарт 13 дахь жилдээ ажиллаж байна. Удирдлагын академийг төгссөн. |
|
ГИШҮҮН Иш-Очир ОТГОНЖАРГАЛ эрхлэгч. "Өнөөдөр" сонины Эдийн засаг, бизнесийн мэдээллийн албаны сэтгүүлч, албаны даргаар ажиллаж байсан. Эдийн засаг, бизнесийн чиглэлээр сурвалжлага, нийтлэл, ярилцлага бичиж нийтлүүлсэн. Хөдөө аж ахуйн чиглэлээр мэргэшсэн. Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан. |
|
ГИШҮҮН Батнасан ОЮУНГЭРЭЛ Мэдээллийн сайтуудын ассоциацын тэргүүн, "Зиндаа Медиа" ХХК-ийн захирал. "Сэрүүлэг" сонинд менежер, Монголын сонины холбооны гүйцэтгэх захирал. "Гайхмаараа" сонинд эрхлэгч, "Чухал Ньюс" ХХК-ийн захирлаар ажиллаж байсан.
Боловсрол:
Ажлын туршлага: |
|
ГИШҮҮН Дэшигрэнцэн ОЮУН-ЭРДЭНЭ |
|
ГИШҮҮН Ганбаатар САРУУЛ |
|
ГИШҮҮН Сампил ШАРАВДОРЖ |
|