Бидний тухай

  • Нүүр
  • Бидний тухай

  • Бидний тухай
   2019-04-16
Бидний тухай

Хэвлэл Мэдээллийн Зөвлөл (ХМЗ) нь сэтгүүлч, ажил олгогч, салбарын эвсэл холбоод, мэргэжлийн байгууллагуудын санаачилга, амжилттай хамтын ажиллагааны үр дүнд 2015 оны эхээр байгуулагдсан хэвлэмэл, цахим, радио, телевизийн хараат бус өөрийн зохицуулалтын байгууллага юм.

Бид олон нийтийн сонирхолд үйлчилснээр хэвлэл мэдээллийн байгууллага болон сэтгүүлчдийг мэргэжлийн сэтүүлзүйн хэм хэмжээг дагаж мөрдөхөд нь тусладаг. Ингэхдээ бид Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмыг зөрчсөн хэмээн үзэж буй Монгол Улсын иргэний гомдлыг үнэ төлбөргүй бөгөөд шударгаар хэлэлцэж шийдвэр гаргадаг. Түүнчлэн бид ёс зүйн зарчимд тусгагдсан хэм хэмжээнүүдийг хэмжиж мониторинг хийх замаар сэтгүүл зүйн дээд түвшний стандартыг дэмжиж ажилладаг юм.        

БИДНИЙ ЗОРИЛГО

  • Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг дэмжих
  • Нийгэмд сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн байгууллагуудын хариуцлагыг бий болгох
  • Сэтгүүл зүйн салбарт ёс зүй болон мэргэжлийн стандартыг хөгжүүлэх
  • Сэтгүүлчдийн хараат бус байх эрхийг хамгаалах

МАНАЙ БҮТЭЦ

ХМЗ нь бие даасан гурван тусдаа бүлгээс бүрдсэн 45 гишүүнтэй. Бүлэг бүр нь эзэд, хэвлэн нийтлэгчид, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн мэргэжилтнүүд болон эвсэл холбоодоос ижил тооны төлөөллөөс бүрддэг.   

  • Удирдах Зөвлөл (15 гишүүнтэй). ХМЗ-ийн бодлогоор хангах буюу ёс зүйн хороодын үйл ажиллагааны тайланг сонсож, хяналт тавих үүрэгтэй.
  • Сонин, сэтгүүл, сайтын ёс зүйн хороо (15 гишүүнтэй). Хэвлэмэл болон цахим мэдээллийн хэрэгслийн ёс зүйн асуудлыг хариуцан ажилладаг.  
  • Радио телевизийн ёс зүйн хороо (15 гишүүнтэй). Өргөн нэвтрүүлгийн мэдээллийн хэрэгслийн ёс зүйн асуудлыг хариуцан ажилладаг. 

Ёс зүйн хороод нь ХМЗ-д гомдол гаргах үйл явцын дагуу хэвлэл мэдээллийн хэрэгслийн талаарх гомдлыг нөхөрсөгөөр хэлэлцэж шийдвэр гаргадаг.

ХМЗ-ийн Ажлын алба нь Гүйцэтгэх захирал, Хуулийн зөвлөх, Санхүүч болон Мэргэжилтэн гэсэн цомхон бөгөөд тогтвортой багтай. Ажлын алба нь тус Зөвлөлийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцаж, Гомдол гаргах үйл явцад захиргааны дэмжлэг үзүүлэн ажиллаж, Удирдах Зөвлөлд ажлаа тайлагнадаг.  

Хариуцлагатай, олон нийтэд нээлттэй байгууллагын хувьд бид жилийнхээ санхүү бүртгэлд аудит хийлгэж, вэб сайтдаа нийтэлдэг.

Бидэнд шинээр гомдол мэдүүлэх

Гомдол гаргах

Шийдвэрлэсэн гомдлын шийдвэр хайх

Гомдлын шийдвэрүүд