Бид юу хийдэг вэ?

2014-12-17

Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийн үндсэн чиг үүрэг


Хэвлэлийн Зөвлөл нь Монгол Улсад хэвлэлийн эрх чөлөө, хэвлэлийн нэр хүндийг хамгаалах, чөлөөт, хариуцлагатай сэтгүүл зүйг хөгжүүлэх, олон нийтийн эрх ашгийг хангах зорилгоор сэтгүүлчийн ёс зүй, мэргэжлийн хэм хэмжээг сахиулах үндсэн чиг үүрэгтэй ба хэвлэл мэдээллийн байгууллагын нийтэлж, нэвтрүүлсэн сэтгүүл зүйн бүтээл “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ыг зөрчсөн гэж үзсэн хэвлэмэл болон онлайн хэвлэл, радио, телевизийн сэтгүүлчээс түгээсэн аливаа сэтгүүл зүйн бүтээлтэй холбоотой гомдлыг авч хэлэлцэнэ. 

Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийн үндсэн чиглэл:

  • Гомдол хүлээн авах

  • Ёс зүйн хамрах хүрээнд хамрагдах эсэхийг нягтлан шалгах

  • Хамтын шийдвэр гаргах

  • Шийдвэрийг нээлттэй, хаалттай мэдээлэх

  • Жил бүр үйл ажиллагаа, төсвөө олон нийтэд тайлагнахөс

  • Ижил төстэй үйл ажиллагаа явуулж буй олон улсын мэргэжлийн байгууллагуудтай хамтын ажиллагааг хөгжүүлэх

  • Зорилго, үндсэн чиглэлд нийцсэн бусад үйл ажиллагааг явуулах

Удирдах Зөвлөл нь дараах үндсэн үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд:

  1. Монголын сэтгүүлчийн ёс зүйн дүрмийг батлах, уг дүрмийг байнга сайжруулж, боловсронгуй болгох

  2. Хороодын үйл ажиллагаандаа мөрдлөг болгох "Гомдол барагдуулах журам"-ыг батлах, хэрэгжилтийг хангах

  3. Монгол Улсад бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж буй Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчээс түгээсэн аливаа мэдээ, мэдээлэл, нийтлэл, нэвтрүүлэг, сэтгүүл зүйн бүтээлтэй холбоотой иргэдээс гаргасан гомдлыг хурлаараа хэлэлцэж , дүгнэлт гаргах зэрэг үндсэн үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

Ёс зүйн хороод нь дараах үндсэн үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд: 

 

Хэвлэл Мэдээллийн Зөвлөл НҮТББ-ын дүрмийн 5.1-д заасан зорилгыг хангах үүднээс  Хороод нь сэтгүүл зүй болон хэвлэл мэдээллийн ёс зүй, мэргэжлийн хэм хэмжээг сахиулах замаар сэтгүүл зүйн салбарт ёс зүйг төлөвшүүлэх үндсэн чиг үүрэгтэй.

  1. “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”[1]-ыг батлах, сайжруулж, боловсронгуй болгох

  2. “Гомдол барагдуулах журам”-ыг[2] мөрдөж ажиллах

  3. Ёс зүйн хороо нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэлж нэвтрүүлсэн сэтгүүл зүйн бүтээлтэй холбоотой иргэдээс ирүүлсэн гомдлыг “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ын хүрээнд хэлэлцэж, зөрчсөн, эс зөрчсөн гэсэн дүгнэлт гаргана.

  4. Ёс зүйн хорооны шийдвэр нь бичгээр үйлдэгдэж, хорооны даргын гарын үсэг зурснаар баталгаажина. Шийдвэрийн хариуцлагыг хорооны гишүүд хүлээнэ.


[1] ХМЗ НҮТББ-н дүрмийн 7.12.3-н зааснаар хэвлэл мэдээллийн зөвлөлийн баталсан сэтгүүл зүйн салбарын үйл ажиллагаанд баримтлавал зохих хэм хэмжээг Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим гэнэ. 

[2] Сэтгүүл зүйн бүтээлтэй холбоотой гаргасан өргөдөл гомдлыг монголын хэвлэл мэдээллийн зөвлөл НҮТББ-н дүрэм, монголын сэтгүүлчийн ёс зүйн дүрэм,  хэвлэл мэдээллийн зөвлөлийн ёс зүйн зарчим, үйл ажиллагааны журмын хүрээнд гомдол хүлээн авахаас барагдуулах хүртэлх үйл ажиллагааг \процедурыг\ гомдол барагдуулах журам гэнэ.

 

 


Санал хүсэлт өгөх