Гомдлыг шийдвэрлэх

2014-12-08

ГОМДОЛ ХЭЛЭЛЦЭХ АЛХАМ

 

 

Гомдлыг хэлэлцүүлэхэд бэлтгэх

 

1.  Шаардлагатай материал бүрэн, ажлын албанаас буцаагаагүй гомдлыг Ёс зүйн хорооны хурлаар хэдийд хэлэлцүүлэх болсон тухай мэдэгдлийг бичгээр, утсаар эсхүл мэйлээр гомдол гаргагчид мэдэгдэнэ.

 

2.  Үүний зэрэгцээ Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийн ажилтан тухайн хэвлэл мэдээллийн байгууллагад иргэн таны ирүүлсэн гомдлын талаар мэдэгдэж, ажлын 14 хоногийн дотор хариу тайлбар хийхийг хүснэ.

 

3.  Дараах тохиолдолд гомдлыг барагдуулсанд тооцно. Үүнд:

 

    -  Хэрэв гомдол хаяглагдсан хэвлэл мэдээллийн байгууллага тантай ярилцан зөвшилцөж, та бүхний дунд ойлголцол бий болсон эсхүл танаас уучлал гуйж, залруулга гаргасан гэх мэт гомдлыг хааж байгаагаа харилцан хүлээн зөвшөөрсөн тохиолдолд

 

    -  Иргэн та гомдлоо эргүүлэн татсан тохиолдолд

 

4.  Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийн ажилтан энэ тухай бүртгэж, гомдол гаргагчаар гарыг үсэг зуруулна.

5.  Хэрэв та гомдол хаяглагдсан хэвлэл мэдээллийн байгууллагатай ойлголцолд хүрээгүй бол таны өгсөн гомдлыг Ёс зүйн хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх дараалалд бичнэ.

 

Гомдлыг хэлэлцэн шийдэрлэх

 

1.  Ёс зүйн хорооны хуралдааны хуваарийн дагуу таны гомдлыг ирүүлсэн дарааллаар нь хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулна.

 

2.  Ёс зүйн хорооны хуралдааны товыг Хэвлэл мэдээллийн зөвлөлийн веб сайтаар олон нийтэд зарлана.

 

3.  Ёс зүйн хороо товын дагуу хуралдаж, таны гомдлыг “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ын хүрээнд хэлэлцэн ёс зүйн дүрмийг зөрчсөн, эс зөрчсөн гэсэн дүгнэлт гаргана.

 

4.  Уг  дүгнэлтийг үндэслэн хорооноос дараах хэлбэрийн шийдвэр гаргана. Үүнд:

     -     Зөрчил гаргаагүйг мэдэгдэх

     -     Зөрчлөө өөрсдөө залруулсныг мэдэгдэх

     -     Хэвлэл мэдээллийн байгууллагын нэрийг дурьдаж зөрчлийг мэдээлэх, зөвлөмж хүргүүлэх

Эдгээрээс тухайлбал иргэн таны эрх ашгийг хамгаалах үүднээс заавал залруулга нийтлэхийг шаардахгүй байж болох бөгөөд энэ тохиолдолд “Хэвлэл мэдээллийн байгууллагын нэрийг дурьдаж мэдээлэх, зөвлөмж хүргүүлэх” гэсэн шийдвэрийг гаргана.

 

5.   Ёс зүйн хорооны шийдвэрийг танд болон гомдол хаяглагдсан хэвлэл мэдээллийн байгууллагад ажлын 5 хоногийн дотор хүргүүлнэ.

6.   Ёс зүйн хорооны шийдвэрийн талаар олон нийтэд мэдээлнэ.

7.   Хорооны шийдвэр гарсны дараа шинэ нөхцөл байдал үүссэн бол  та дахин гомдол гаргаж болох бөгөөд гомдлыг Ёс зүйн хороодын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ.

 

Иргэн танд бид үнэ төлбөргүй үйлчлэхдээ нэн таатай байна. 

Санал хүсэлт өгөх