Гомдол хүлээж авах барагдуулах журам
Судалгааны материалууд
Олон улсын туршлага
Хэрэгцээт линк
Дэмжигч байгууллагууд
Find us on facebook

 

ХМЗ НҮТББ-ын Удирдах Зөвлөлийн хурлын 2015 оны
хоёрдугаар тогтоолын нэгдүгээр хавсралт

 

ГОМДОЛ ХҮЛЭЭЖ АВАХ, БАРАГДУУЛАХ ЖУРАМ

 

                                      Нэг. Нийтлэг үндэслэл

1.1  Хэвлэл мэдээллийн байгууллагын нийтэлж, нэвтрүүлсэн сэтгүүлзүйн бүтээл “Хэвлэл мэдээллийн ёс
        зүйн зарчим”1-ыг зөрчсөн гэж үзсэн аливаа этгээд Хэвлэл Мэдээллийн Зөвлөлд \цаашид зөвлөл гэнэ\
        гомдол \цаашид гомдол гэнэ\ гаргаж болно.

1.2  Зөвлөл нь зөвхөн хэвлэмэл болон онлайн хэвлэл, радио, телевизийн сэтгүүлчээс түгээсэн аливаа
       сэтгүүл зүйн бүтээлтэй холбоотой гомдлыг авч хэлэлцэнэ

1.3  Зөвлөлд ирүүлсэн нийт гомдол, Ёс зүйн хороодын /цаашид хороо гэх/ хурлаар хэлэлцэж дүгнэлт
        гаргасан гомдлын статистик мэдээллийг улирал тутам олон нийтэд нээлттэй мэдээлнэ. 

 

                                                 Хоёр. Гомдол хүлээж авах

2.1  Гомдол ирүүлсэн өдрөөс өмнөх 90 хоногт нийтлэгдэж, нэвтрүүлсэн материалтай холбоотой гомдлыг
        өргөдөл, бичгийн хэлбэрээр хүлээж авна.

2.2  Гомдлын өргөдөлд дараах материалыг заавал хавсаргасан байна. Үүнд:

       2.2.1 Огноо, цаг хугацаа, хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэр

       2.2.2  Зөрчсөн гэж үзсэн ёс зүйн зарчмын заалт, тайлбар

       2.2.3  Хэвлэмэл хэвлэлийн хувьд тухайн материал нийтлэгдсэн огноо, цаг хугацаа
                  харагдахуйц эх хувь

       2.2.4  Сайтын хувьд тухайн мэдээлэл гарсан хуудас \screenshot\, боломжтой бол
                  линкийг хавсаргах

       2.2.5  Радио телевизийн хувьд тухайн радио, телевизийн нэр, лого, нэвтрүүлгийн нэр,
                  эфирт цацагдсан цаг хугацаа, боломжтой бол видео болон аудио хуулбар

2.3  Хэвлэл мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагаа, зар сурталчилгаатай холбоотой, түүнчлэн
       сэтгүүлчийн мэдлэг боловсрол, биеэ авч явах байдал зэрэг хувь хүний шинжтэй, ерөнхий агуулгатай,
       тодорхой бус, буцах эзэн, хаяггүй гомдлыг хүлээж авахгүй.

 

                                              Гурав. Гомдлыг хянаж үзэх

3.1  Гомдлыг Хэвлэлийн зөвлөлийн Ажлын алба \цаашид ажлын алба гэнэ\ хүлээн авч бүртгэнэ.

3.2  Тодорхой шалтгаангүй, ойлгомжгүй, ёс зүйн асуудалд үл хамаарах гомдлын хариу тайлбарыг Ажлын
        албанаас бичгээр хүргүүлнэ.

3.3  Тайлбарыг хүлээж авснаас хойш ажлын 10 хоногийн дотор дахин гомдол гаргах эрхтэй.

3.4  Гомдлыг хүлээн авч, хорооны хурлаар хэлэлцүүлэх болсон тухай мэдэгдлийг гомдол гаргагчид бичгээр
        хүргүүлнэ.

3.5  Гомдол гаргагч Зөвлөлд хандан гомдол гаргахдаа эсхүл гаргасныхаа дараа хорооны хуралдаанаас
        өмнө тухайн асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргасан тохиолдолд гомдлыг хэлэлцэхийг хойшлуулж
        болно. Ингэж хойшлуулсан тохиолдолд анхан шатны шүүх хурлын дараа гомдлыг хэлэлцэнэ.2

3.6  Ажлын алба нь гомдол хаяглагдсан этгээдэд гомдлын талаар мэдээллийг хүргүүлснээс хойш
       Улаанбаатар хотын хэвлэл мэдээллийн байгууллагуудын хувьд ажлын 5 хоног, орон нутгийн хэвлэл
       мэдээллийн байгууллагуудын хувьд ажлын 10 хоногийн доторхариу тайлбар хийх боломжийг олгоно.3

 

                                              Дөрөв. Хороодын хуралдаанд бэлтгэх

4.1  Ажлын алба нь гомдлыг ирсэн дарааллынх нь дагуу хуралдаанд оруулахаар бэлтгэж, хуралдааны
       товыг товлоно.

4.2  Хэрэв гомдол гаргагч өргөдлөө эргүүлэн татсан бол гомдлыг барагдуулсанд тооцно.4

4.3  Гишүүдээс санал авсны үндсэн дээр хуралдааны товыг улиралд 1-ээс доошгүй удаа хийхээр тухайн
        жилийн эхэнд тогтоож, хуралдааны товыг гишүүд, олон нийтэд мэдээлнэ.Хороодын хуралдааныг
       зохион байгуулах зарыг гишүүдэд ажлын 10-аас доошгүй хоногийн өмнө урьдчилан сануулна.5

4.4  Ирүүлсэн гомдлыг ээлжит бус хурлаар яаралтай хэлэлцэх шаардлагатай гэсэн саналыг Ажлын алба
       Ёс зүйн хорооны даргад мэдэгдэж, даргын шийдвэрээр ээлжит бус хуралдаан хийх эсэхийг
       шийдвэрлэнэ.6

4.5  Ажлын алба нь хороодын хуралдааныг зохион байгуулах бэлтгэл ажлыг хариуцаж,  хангана. Үүнд:

        4.5.1  Гомдол, түүнийг дагалдах бичиг баримт, гомдол хаяглагдсан хэвлэл мэдээллийн
                   байгууллагаас ирүүлсэн тайлбар зэрэг шаардлагатай материалыг хуралдаан
                   болохоос ажлын 3-аас доошгүй хоногийн өмнө хорооны гишүүдэд хүргүүлнэ.

        4.5.2  Хуралдааны байр, шаардлагатай техник хэрэгсэл, баримт бичгийг урьдчилан
                   бэлтгэнэ.7

4.6  Гишүүд хуралдаанд өөрийн биеэр оролцох үүрэгтэй. Зөвхөн орон нутгаас сонгогдсон гишүүдийн хувьд
        хүндэтгэх шалтгаанаар хуралдаан болохоос өмнө бичгээр эсвэл хуралдаан болж байх үед утсаар
        санал өгөх нь зөвшөөрөгдөнө.8

4.7  Гомдол хаяглагдсан хэвлэл мэдээллийн байгууллагад харъяалагдах гишүүн өөрийнх нь
        байгууллагатай холбоотой гомдлыг хэлэлцэхэд оролцохоос татгалзана.

4.8  Ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзсэн гишүүнийг хуралдаанд оролцуулахаас татгалзах хүсэлтийг бусад
        гишүүд тавьж болно. Энэ тохиолдолд тухайн гишүүний хуралд оролцуулах эсэх асуудлыг гишүүдийн
        дийлэнхи олонхийн саналаар шийдвэрлэнэ.

4.9  Ямар ч тохиолдолд хорооны хуралдааныг зөвхөн хаалттай хийнэ.

                                           

                                                Тав. Хорооны хуралдаан

5.1  Хорооны хуралдааныг улиралд нэгээс доошгүй удаа, гишүүдийн 60-аас доошгүй хувийн ирцтэй үед
       хийнэ.9

5.2  Хуралдааныг хорооны дарга, түүний эзгүйд хорооны даргын орлогч удирдана.Энэ тохиолдолд
       орлогч даргын эзгүйд хуралдаан даргалагчаар хорооны дарга аль нэгэн гишүүнийг санал болгож,
       хуралдаанд ирсэн гишүүдийн олонхийн шийдвэрээр батална.10

5.3  Хорооны гишүүд “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ын хүрээнд гомдол, түүнийг дагалдах баримт
       бичигт шинжилгээ хийж, дүгнэлт гаргана. Дүгнэлт гаргахдаа редакциас уг гомдлын талаар ирүүлсэн
       хариу тайлбарыг харгалзан үзнэ.11

5.4  Тухайн гомдол үндэслэлтэй эсэх, сэтгүүл зүйн ёс зүйн зарчмыг зөрчсөн эсэх, дүгнэлтийнхээ
        үндэслэлийн талаархи санал бодлоо гишүүд нэг удаадаа дөрвөн минутаас хэтрэхгүй хугацаанд товч,
        тодорхой илэрхийлнэ.12

5.5  Хуралдаанд хөндлөнгийн, хараат бус судлаач, мэргэжилтнийг урьж, гишүүд хэвлэл мэдээллийн
        мэргэжлийн хэм хэмжээ, ёс зүйн асуудлаар зөвлөлгөө авч, саналыг нь сонсож болно.

5.6  Гомдлыг хэлэлцэж дуусах үед Хорооны дарга хэлэлцсэн асуудлаар нээлттэй санал хураалтаар
       гишүүдийн олонхийн саналаар дүгнэлтийг батлана.

5.7  Гишүүд гомдлыг хэрхэн хэлэлцэн шийдвэрлэсэн, гишүүдийн хэлсэн үг, гаргасан санал, шийдвэр гаргах
       явц зэрэг хуралдааны талаархи бүхий л мэдээллийн нууцлалыг чандлан сахих үүрэгтэй.

5.8  Хуралдааны тэмдэглэлийг Ажлын албаны мэргэжилтэн хөтөлж баримтжуулна. Хуралдааны
        тэмдэглэлийг онлайн хэлбэрээр ажлын тав хоногт багтаан баталгаажуулж болно. Энэ хугацаанд
        хариу өгөөгүйг тэмдэглэлийг зөвшөөрсөнд тооцно.13

5.9  Хуралдаанаар хэлэлцүүлсэн гомдол, түүнийг дагалдах баримт бичиг, хурлын протокол, шийдвэр
       зэргийг хавтас хэрэгт баримтжуулна.

 

                                              Зургаа. Хуралдааны тогтоол гаргах

6.1  Хуралдаанаас гомдол үндэслэлтэй байсан эсэхийгнягталж, хэлэлцэх үндэслэлтэй гэж үзвэл
        хэлэлцэж, хэвлэл мэдээллийн ёс зүйн дүрмийг зөрчсөн, эс зөрчсөн гэсэн дүгнэлт гаргана.14

6.2  Дүгнэлтийг үндэслэн хорооноос дараах хэлбэрийн шийдвэр дагалдан гаргана. Үүнд:

                          6.2.1  Зөрчил гаргаагүйг мэдэгдэх

                          6.2.2  Зөрчлөө өөрсдөө залруулсныг мэдээлэх15

                          6.2.3  ХМБ-ын нэрийг дурьдаж зөрчлийг мэдээлэх, зөвлөмж хүргүүлэх16

6.3  Хуралдааны шийдвэр хорооны тогтоол хэлбэрээр гарах ба тогтоолд хорооны дарга гарын үсэг зурж
        баталгаажуулна.17

6.4  Хуралдааны хорооноос гаргасан шийдвэрийн талаар хорооны дарга эсхүл Ажлын албанаас  ажлын
        7 хоногийн дотор олон нийтэд мэдээлнэ.18

6.5  Хорооны шийдвэрийг гомдол гаргагчид болон гомдол хаяглагдсан хэвлэл мэдээллийн байгууллагад
       ажлын 5 хоногийн дотор хүргүүлнэ.

6.6  Хорооны хурлыг шийдвэрийг гомдол хаяглагдсан болон бусад хэвлэл мэдээллийн байгууллага
       нийтэлнэ. 19

 

                                     Долоо. Хорооны шийдвэрийг дахин авч хэлэлцэх

7.1  Хорооны шийдвэр гарсны дараа шинэ нөхцөл үүссэн тохиолдолд гомдол гаргагч Зөвлөлд хандах
        эрхтэй.20

7.2  Энэ нөхцөлд гомдлыг тухайн Ёс зүйн хороодын хамтарсан хуралдаанаар асуудлыг дахин хэлэлцэж,
        шийдвэрлэнэ.21

7.3  Хамтарсан хуралдааны ирц Ёс зүйн хорооны гишүүдийн 50-аас дээш хувьтай байх тохиолдолд
        гомдлыг хэлэлцэнэ.22

7.4  Хамтарсан хуралдааныг тухайн гомдлыг хэлэлцээгүй Ёс зүйн хорооны дарга, түүнийг эзгүйд орлогч
        дарга нь удирдана.23

7.5   Хамтарсан хуралдаанаас гаргасан шийдвэр эцсийнх байна. 24

---------------------------------------------------------------------------------

1. Сэтгүүл зүйн салбарын үйл ажиллагаанд баримтлавал зохих мэргэжлийн хэм хэмжээг Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим гэнэ.
2. УЗ-ийн 2017 оны 5 дугаар сарын 30-ны хурлаар шинээр нэмэв.
3. УЗ-ийн 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хурлаар өөрчлөлт оруулав.
4. УЗ-ийн 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн хурлаар өөрчлөлт оруулав.
5. УЗ-ийн 2017 оны 5 дугаар сарын 30-ны хурлаар нэмэлт оруулав.
6. УЗ-ийн 2017 оны 5 дугаар сарын 30-ны хурлаар шинээр нэмэв.
7. УЗ-ийн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн хурлаар 4.5.3 заалтыг хасав.
8. УЗ-ийн 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хурлаар нэмэлт оруулав.
9. УЗ-ийн 2017 оны 5 дугаар сарын 30-ны хурлаар шинээр нэмэв.
10. УЗ-ийн 2017 оны 5 дугаар сарын 30-ны хурлаар шинээр нэмэв.
11. УЗ-ийн 2017 оны 5 дугаар сарын 30-ны хурлаар шинээр нэмэв.
12. УЗ-ийн 2017 оны 5 дугаар сарын 30-ны хурлаар нэмэлт оруулав.
13. УЗ-ийн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн хурлаар өөрчлөлт оруулав.

14. УЗ-ийн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн хурлаар өөрчлөлт оруулав.
15. УЗ-ийн 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн хурлаар өөрчлөлт оруулав
16. УЗ-ийн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн хурлаар 6.2.3 заалтыг хасч, 6.2.4 дэх заалтыг 6.2.3 болгов.
17. УЗ-ийн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн хурлаар өөрчлөлт оруулав..
18. УЗ-ийн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн хурлаар өөрчлөлт оруулав.
19. УЗ-ийн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн хурлаар шинээр нэмэв.
20. УЗ-ийн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн хурлаар өөрчлөлт оруулав.      
21. УЗ-ийн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн хурлаар өөрчлөлт оруулав.
22. УЗ-ийн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн хурлаар шинээр нэмэв.
23. УЗ-ийн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн хурлаар шинээр нэмэв.

24. УЗ-ийн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн хурлаар шинээр нэмэв.

Санал хүсэлт өгөх