МХМЗ-ийн олон нийттэй харилцах стратеги боловсруулах

2015 оны 12 дугаар сарын 12-13  

Сүүлд хийсэн үндэсний хэмжээний судалгаагаар1 МХМЗ-ийн чиг үүрэг, үйл ажиллагааны талаар олон нийтийн мэдлэг мэдээлэл дутмаг байгаа нь харагдсан. Энэ нь үйл ажиллагаагаа эхлүүлээд удаагүй байгууллагуудын хувьд нийтлэг үзэгдэл юм. Иймд энэхүү асуудлыг шийдвэрлэхийн тулд МХМЗ-өөс Европын холбооны аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (OSCE)-ын техник туслалцааны хамтын ажиллагааны хүрээнд олон нийттэй харилцах стратеги, төлөвлөгөө боловсруулах талаар сургалт зохион байгууллаа. Энэхүү сургалтыг зохион байгуулахад мөн хатагтай Лилиана Зуровак оролцсон бөгөөд МХМЗ-ийн Удирдах зөвлөлийн гишүүд болон Ажлын албаны хүмүүст олон нийттэй харилцах амжилттай стратегийг хэрхэн боловсруулах талаар сургалт, зөвлөгөө өглөө. Энэхүү сургалт семинарын арга хэмжээг зохион байгуулсны дараа МХМЗ өөрсдийн гэсэн олон нийттэй харилцаж төлөвлөгөөг боловсруулан баталсан бөгөөд хэрэгжүүлэх ажлуудыг шат дараалан хийж  байна. 


[1] “Хэвлэл мэдээллийн зөвлөлийн талаарх иргэдийн ойлголт” үндэсний хэмжээний санал асуулга, Хэвлэлийн Хүрээлэн, 2015 он

 

 

Санал хүсэлт өгөх