“Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын төлөвшилд иргэний нийгмийн оролцоо” сэдэвт сургалт хэлэлцүүлэг

2015 оны 12 дугаар сарын 11  

Хэвлэл мэдээллийн бие даасан, хараат бус байдал, хүний эрхийн төлөө үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо, дэмжлэг нь олон нийтэд Хэвлэл мэдээллийн зөвлөлийн үйл ажиллагааг таниулан сурталчлахад онцгой үүрэгтэй. Иймд МХМЗ-өөс “Хэвлэл мэдээллийн салбарын төлөвшилд иргэний нийгмийн оролцоо” нэртэй уулзалт, семинарыг 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Континентал зочид буудалд зохион байгуулж, нийт 22 төрийн бус байгууллагуудын төлөөлөл болсон 30 гаруй хүмүүс уулзалт, семинарт оролцож, өөрсдийн санал бодол, туршлагаас хуваалцлаа.

Босниа-Герцеговинагийн Хэвлэл мэдээллийн зөвлөлийн гүйцэтгэх захирал хатагтай Лилиана Зуровак мөн энэхүү хэлэлцүүлэгт оролцож, өөрийн туршлагаас төдийгүй иргэний нийгмийн оролцоотой холбоотой олон улсын сайн дадлага туршлагаас хуваалцлаа. Иргэний нийгмийн төлөөлөгчид хэвлэл мэдээллийн эрх чөлөөг дээшлүүлэх талаар хийж болох ажлууд дээр өөрсдийн санаа бодлыг хуваалцаж, цаашид хамтран хэрэгжүүлэх боломжтой арга хэмжээнүүдэд өөрсдийн саналаа илэрхийллээ. Уулзалт, ярилцлагын төгсгөлд иргэний нийгмийн төлөөлөгчид нийт өгсөн саналуудаа эргэн шүүж тунгаан, үр дүнтэй харилцан ярилцлага өрнүүлснээр тус арга хэмжээ өндөрлөлөө.  

Санал хүсэлт өгөх