Мэдээ мэдээлэл
-
РЕДАКЦИЙН СУРГАЛТМХМЗ-өөс ээлжит редакцийн сургалтаа Парламентийн Сэтгүүлчдийн Холбоотой хамтран 2017 оны 09 дүгээр сарын 13-нд Төрийн ордонд зохион байгуулж, Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт, ёс зүйн асуудлаар оны сургалт, чөлөөт ярилцлага, хэлэлцүүлэг зохион байгуулж, нийт 22 сэтгүүлчид хамрагдлаа.2017-12-14
-
ЁС ЗҮЙН ХОРООНЫ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ СУРГАЛТ2017 оны 9 дүгээр сарын 30, 10 дугаар сарын 1-ний өдрүүдэд ХМЗ-ийн Ёс зүйн хорооны гишүүдэд зориулсан “Гомдол хэлэлцэх, шийдвэрлэх ажиллагаа” практик сургалтыг Цонжин болдогт Есөн өрлөг жуулчны баазад зохион байгууллаа.2017-12-14
-
МХМЗ-ИЙН ТУХАЙ - ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛЭЭРЁс зүйн өдрүүдээр МХМЗ-ийн гишүүд “Эх орон” ТВ-ийн “Ярилцах цаг” болон ETV-ийн “Өөр инфотаймэнт” ярилцлагын нэвтрүүлэгт, Ийгл ТВ, NTV, Монгол ТВ, түүнчлэн Монголын үндэсний телевиз, радиогийн мэдээний ярилцлагын буланд оролцож, түүнчлэн Өдрийн сонинд МХМЗ-ийн үйл ажиллагааны талаар олон нийтэд таниулах, ойлголт мэдлэг өгөх ажлыг хийлээ.2017-12-14
-
Арван хоёр сайт уучлал гуйжээMoнголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийн Сонин, сэтгүүл, сайтын Ёс зүйн хорооны гомдол хэлэлцэх ээлжит хуралдаан 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр болж, 5 иргэн, 2 байгууллагаас 27 мэдээллийн сайт, 1 сонины нийт 20 нийтлэлд хаяглан 8 хэвлэл мэдээллийн байгууллага, 19 нийтлэлд хаягласан 3 иргэний гомдлыг авч хэлэлцэн шийдвэрлэлээ.2017-12-11
-
РЕДАКЦЫН УУЛЗАЛТ БОЛЛООМХМЗ нь ХБНГУ-ын Фридрих Эбертийн сангийн урилгаар манай улсад хүрэлцэн ирсэн Германы Нордрайн Вестфален муж улсын Европын холбоо, Хэвлэл мэдээлэл хариуцсан төрийн нарийн бичгийн дарга асан Марк Ян Ойманн, сэтгүүлч Юлиус Эндерс нартай Эн Ти Ви броадкастинг ХХК-ийн харьяа хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн редактор, сэтгүүлчдийн хийх уулзалтыг 2017 оны 10 сарын 20-ны өдөр NTV телевизийн байранд зохион байгууллаа.2017-11-08
-
Төв Азийн сэтгүүлчид тулгамдаж буй асуудлаар санал солилцовТөв Азийн хэвлэл мэдээллийнхэнд зориулан Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ОБСЕ/-аас зохион байгуулдаг бага хурал аравдугаар сарын 18-19-нд Узбекистаны нийслэл Ташкент хотод болж өнгөрлөө.2017-10-31
-
ТВ9 ТЕЛЕВИЗ ЁС ЗҮЙН ЗӨРЧИЛ ГАРГААГҮЙ БАЙЖЭЭМонголын Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Радио, телевизийн Ёс зүйн хороо 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаараа ТВ9 телевизийн 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн “Монгол коммент” нэвтрүүлэгт хаяглан иргэн С.Амарсайханаас ирүүлсэн гомдлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.2017-10-05
-
УРИАЛГААрдчилсан нийгэм дэх сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн байгууллагын хариуцлага өсөн нэмэгдсээр байгаа билээ. Энэхүү хариуцлагынхаа хүрээнд иргэдээс сонгогдсон төрийн албан тушаалтнууд эрх мэдлээ, бизнесийн бүлэглэлүүд өөрсдийн ашиг сонирхлоо иргэд, олон нийтэд хохиролтойгоор хэтрүүлэн ашиглаж байгаа эсэхийг анхааралтай ажиглах, тандан хянах, олон нийтэд бодит байдлыг мэдээлэх хэвлэл мэдээллийн чиг үүрэг өөрчлөгдөөгүй хэвээр байна.2017-10-05
-
СЭТГҮҮЛ ЗҮЙН ЁС ЗҮЙН ФОРУМ JEF 2017 БОЛЛООМонголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөлөөс ХБНГУ-ын Фридрих Эбертийн Сан (FES) –ийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан ”Сэтгүүл зүйн ёс зүйн форум” JEF 2017 өчигдөр /2017.10.03/ амжилттай боллоо.2017-10-04
-
Ёс зүйн хорооны ээлжит хуралдаан боллооMoнголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийн Сонин, сэтгүүл, сайтын Ёс зүйн хорооны гомдол хэлэлцэх ээлжит хуралдаан 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр болж, нийт 27 хэвлэл мэдээллийн байгууллага, 19 нийтлэлд хаягласан 3 иргэний гомдлыг авч хэлэлцлээ.2017-09-26
-
СЭТГҮҮЛЧЭЭ АЛДАА ГАРГУУЛАХГҮЙН ТУЛД ТУХАЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГЫН РЕДАКЦ АЖИЛЛАХ ЁСТОЙДорнод аймгийн нийгэм улс төр, мэдээллийн Дорнод сонины энэ оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дугаарт Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийн үйл ажиллагааны талаар тус Зөвлөлийн Удирдах зөвлөлийн дэд дарга, Ажлын албаны дарга У.Тамирын өгсөн ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.2017-09-20
-
Тэрэлжид төрсөн сэтгэгдэлМХМЗ-өөс өнгөрсөн зун ёс зүйн хорооны гишүүддээ зориулан зохион байгуулсан сургалтын үеэр төрсөн сэтгэгдлээ МХМЗ-ийн ёс зүйн хорооны гишүүн, Монгол HD телевизийн Мэдээний албаны ерөнхий продюсер Э.Лхагва өөрийн фэйсбүүк хуудаснаа бичснийг уншигчиддаа хүргэж байна.2017-09-20
-
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ЭЗЭД, УДИРДЛАГЫН ДУГУЙ ШИРЭЭНИЙ ЯРИЛЦЛАГАХэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын байгууллагын урт хугацаанд бие даасан, тогтвортой үйл ажиллагаа явуулахад хэвлэл мэдээллийн салбарын оролцоо, санал санаачлага, харилцан ойлголцолд хүргэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Хэвлэл мэдээллийн байгууллагуудын эзэд, эздийн төлөөлөл, удирдах ажилтнуудын дугуй ширээний ярилцлага, уулзалтыг 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Континенталь зочид буудалд зохион байгууллаа.2017-09-11
-
МЭДЭГДЭЛМонгол Улсын Их Хурлын 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хууль ӨНӨӨДРӨӨС хэрэгжиж эхэллээ.
Тус хуулийн § 6.21-р зүйлд “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсхүл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан бол хувь хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” хэмээн заасан.2017-07-01 -
Монголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөлөөс редакцийн цуврал сургалт зохион байгууллааӨнгөрсөн долоо хоногт Монголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөлөөс редакцийн цуврал сургалтаа үргэлжлүүлэн зохион байгууллаа. Энэ удаад eagle.mn болон zindaa.mn сайтын редакцуудаар зочилж, хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын туршлага болон ёс зүйн зарчмын талаар сэтгүүлчдэд танилцуулж, сэтгүүлчдэд тулгардаг бэрхшээлийн талаар санал бодлоо солилцсон юм.2017-06-20
-
МХМЗ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ӨДӨР ТУТМЫН СОНИНЫ ХОЛБООНЫХОНТОЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭМонголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийн төлөөлөгчид Өдөр тутмын сонины холбооны Ерөнхийлөгч Э.Долгион, Гүйцэтгэх захирал С.Гантогоо болон тус холбооны тэргүүлэгч гишүүд болох Өнөөдөр сонины орлогч эрхлэгч Б.Номинтүшиг, Өглөөний сонины эрхлэгч З.Боргилмаа, Улс төрийн тойм сонины эрхлэгч Г.Энхтуул нартай 6 дугаар сарын 7-нд уулзалт хийлээ.2017-06-20
-
Ёс зүйн алдаа гаргасан ЗУРГААН САЙТ уучлалт гуйвMoнголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийн Сонин, сэтгүүл, сайтын Ёс зүйн хорооны гомдол хэлэлцэх ээлжит хуралдаан 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдөр болж, шинээр ирсэн хоёр гомдол, хэлэлцэхийг хойшлуулсан байсан нэг өргөдлийг тус тус хэлэлцэж шийдвэрлэлээ.2017-06-20
-
МХМЗ, DW AKADEMIE-ТАЙ ХАМТРАН ЁС ЗҮЙН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДЭД ЗОРИУЛСАН СУРГАЛТ ХИЙЛЭЭМонголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөл, DW Akademie-тай хамтран Ёс зүйн зөвлөлийн гишүүдэд зориулсан ”Гомдол хэлэлцэх, шийдвэрлэх ажиллагаа” сургалтыг 2017 оны 6 дугаар сарын 10-11-нд Тэрэлжийн байгалийн үзэсгэлэнт цогцолборт зохион байгууллаа. Уг сургалтад Радио телевиз болон сонин, сэтгүүл, сайтын Ёс зүйн хорооны 20 орчим гишүүн оролцож, ХМЗ-д иргэдээс ирүүлсэн гомдлуудыг кейсээр ашиглан тухайн сэтгүүл зүйн бүтээл нь Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим зөрчсөн эсэх тухай хэлэлцлээ. Энэ удаагийн сургалтын зочин багшаар ХНБГУ-ын Хэвлэлийн зөвлөлийн гишүүн Манфред Протце ажилласан юм.2017-06-20