Мэдээ, мэдээлэл

   2019-04-02
МЭДЭЭЛЛИЙГ НЯГТАЛЖ ШАЛГАХ ОЛОН УЛСЫН ӨДӨР

Хэвлэл мэдээллийн зөвлөл нь 2015-2018 онд сэтгүүл зүйн бүтээлтэй холбоотой нийт 227 өргөдөл, гомдол шийдвэрлэснээс 119-ийг нь Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмыг зөрчсөн гэж үзсэн. Тэдний 52.4 хувь нь мэдээллийг нягталж, шалгаагүйн улмаас ёс зүйн алдаа гаргажээ. Редакцууд чухал сэдэв хөндсөн ч мэдээллийг дутуу нягтлаж, шалгаснаас болж нотолж чадалгүй өөрсдөө буруудах нь бий.  

Түүнчлэн олон нийтийн сүлжээнд хувь хүний цацсан мэдээллийг баталгаатай эсэхийг нягтлалгүйгээр эх сурвалж болгосон сэтгүүл зүйн бүтээл ХМЗ-д ирсэн өргөдлийн багагүй хувийг эзлэх боллоо. Жишээлбэл  2018 оны 12 дугаар сард ХМЗ-ийн Сонин, сэтгүүл, сайтын  ёс зүйн хороо олон нийтийн сүлжээнд хувь хүний цацсан посттой холбоотой нэг иргэнээс ирүүлсэн дөрвөн редакцид хаягласан гомдлыг хэлэлцсэн юм. Тухайн хурлаар гурван редакцийг мэдээллээ нягтлаагүй, олон нийтэд буруу ойлголт өгсөн гэж үзэн “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ын 1.2 буюу “Эх сурвалжийн баталгаатай эсэхийг нягтлаж, тодорхой дурьдана” гэснийг зөрчсөн гэж үзсэн. Харин нэг редакцийг олон нийтийн сүлжээгээр цацагдсан мэдээллийг эх сурвалжаа болгосон ч энэ мэдээллээ өөр эх сурвалжаар нотолсон учраас Ёс зүйн зарчмыг зөрчөөгүй гэж шийдвэрлэж байжээ.

Иймээс мэдээллийг дахин дахин нягтлахаас гадна найдвартай эх сурвалж хамгийн чухал.

 


Сэтгэгдлийг ачааллаж байна ...

Бидэнд шинээр гомдол мэдүүлэх

Гомдол гаргах

Шийдвэрлэсэн гомдлын шийдвэр хайх

Гомдлын шийдвэрүүд