Мэдээ, мэдээлэл

  • Нүүр
  • Мэдээ, мэдээлэл
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЗӨВЛӨЛ НҮТББ НЬ “ЁС ЗҮЙН МЭРГЭЖИЛТЭН” АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА
   2019-02-20
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЗӨВЛӨЛ НҮТББ НЬ “ЁС ЗҮЙН МЭРГЭЖИЛТЭН” АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн “Өргөдөл гомдол хүлээж авах, барагдуулах журам”-ын дагуу иргэд, албан байгууллагаас сэтгүүл зүйн бүтээлийн ёс зүйн хүрээнд ирүүлсэн гомдлыг хүлээн авах, Ёс зүйн хороодын хурлын бэлтгэл хангах, хурлыг зохион байгуулах, өргөдөл гомдлыг хэлэлцэн шийдвэрлэх үйл явцад мэргэжлийн дэмжлэг үзүүлнэ.    

Ажлын байранд тавигдах шаардлага:

Ерөнхий шаардлага:

  • Хууль эрх зүй, нийгмийн ухаан, хэл шинжлэлээр их дээд сургууль төгссөн
  • Баримт бичиг, тайлан, мэдээ боловсруулах, архивын ажлын туршлагатай
  • Мэдээлэлд анализ хийх, нэгтгэн дүгнэх, задлан шинжлэх, логик сэтгэлгээгээр хандах чадвартай
  • Ажилд шударга, хариуцлагатай, нямбай ханддаг, хувийн зохион байгуулалт сайтай, багаар ажиллах чадвартай
  • Өөрийгөө илэрхийлэх, илтгэх болон харилцааны өндөр чадвартай
  • Таваас дээш жил ажилласан ажлын туршлагатай

Мэргэжлийн шаардлага:

  • Сэтгүүлч, хуульч, эрх зүйч мэргэжилтэй бол давуу талтай
  • Монгол хэл, бичгийн болон найруулан бичих өндөр түвшний ур чадвартай
  • Англи хэлний бичгийн болон ярианы чадвартай бол давуу тал болно

 

Холбоо барих:

Монгол улс Улаанбаатар хот, Чингисийн өргөн чөлөө, СБД, 1-р хороо, 5-р хороолол, Монгол ТВ тауэр, 11 давхар, 1102 тоот

Утас: 7000-0160

Хэрэв ТА дээрх ажлын байрыг сонирхож буй бол 2019 оны 3-р сарын 15-ны дотор өөрийн товч танилцуулга (CV), ажлын байрны өргөдөл (төрийн албан хаагчийн анкетын дагуу), мэргэжлийн диплом болон иргэний үнэмлэхийн хуулбарын хамт info@mediacouncil.mn хаягаар илгээнэ үү.

 


Сэтгэгдлийг ачааллаж байна ...

Бидэнд шинээр гомдол мэдүүлэх

Гомдол гаргах

Шийдвэрлэсэн гомдлын шийдвэр хайх

Гомдлын шийдвэрүүд