Мэдээ, мэдээлэл

   2019-01-28
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЗӨВЛӨЛ 4 НАС ХҮРЛЭЭ

Өнөөдөр Монголын сэтгүүлчид болоод тэдний мэдээллийг ашиглаж буй иргэд Хэвлэл Мэдээллийн Зөвлөлтэй болсон өдөр. Тэд сэтгүүл зүйн бүтээлийг чанаржуулах, сэтгүүлчдийн ёс зүйг төлөвшүүлэхэд өөрийн зохицуулалтын механизмыг хамтдаа ашиглаж эхэлсэн нь сэтгүүл зүйн салбар төдийгүй Монголын ардчилсан нийгмийн хөгжилд цоо шинэ үзэгдэл болсон билээ.

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Хэвлэл мэдээллийн зөвлөл сэтгүүл зүйн салбарт ёс зүйн үнэлэмжийг дээшлүүлэх, мөрдлөг болгох замаар хэвлэлийн эрх чөлөөг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулсаар ирлээ. Энэ үйлсэд биднийг дэмжиж хамтран ажилласан ХМЗ-ийн гишүүд, дэмжигчид, нийт сэтгүүлч, редакци, хэвлэл мэдээллийн салбарын мэргэжлийн байгууллагууд, идэвхтэй иргэд, нийгмийн дэвшилтэт санаачилга бүхий бүлэг, хамт олонд талархалаа илэрхийлье.

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа

 2018.01.28.


Сэтгэгдлийг ачааллаж байна ...

Бидэнд шинээр гомдол мэдүүлэх

Гомдол гаргах

Шийдвэрлэсэн гомдлын шийдвэр хайх

Гомдлын шийдвэрүүд