Мэдээ, мэдээлэл

  • Нүүр
  • Мэдээ, мэдээлэл
  • Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд нийцүүлэн гүтгэлгийг зохицуулах нь уулзалт боллоо
   2018-12-17
Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд нийцүүлэн гүтгэлгийг зохицуулах нь уулзалт боллоо

Хэвлэл мэдээллийн зөвлөл (ХМЗ)-өөс санаачлан “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд нийцүүлэн гүтгэлгийг зохицуулах нь” цуврал дугуй ширээний ярилцлагыг энэ сарын 12-нд Корпорайт зочид буудалд зохион байгууллаа.

Энэ сэдвийн хүрээнд хийсэн анхны дугуй ширээний ярилцлагад нийслэлийн Сонгинохайрхан, Хан-Уул, Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Багахангай, Багануур дүүргүүд, Төв аймгийн эрүүгийн болон иргэний анхан шатны шүүхийн шүүгч нарыг төлөөлж 20 орчим шүүгч болон ХМЗ-ийн удирдах зөвлөлийн гишүүдээс оролцлоо.

Энэ үеэр МУИС-ын хууль зүйн сургуулийн багш, доктор О.Мөнхсайхан “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд нийцүүлэн гүтгэлгийг зохицуулах нь” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, гүтгэх зөрчлөөр шийтгэгдсэн хэвлэл мэдээлэлтэй холбоотой зарим кейс танилцуулав. 

Түүнчлэн ХБНГУ-ын шүүх дээр үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй холбоотой зөрчил маргааныг хэрхэн шийдвэрлэдэг эрх зүйн зохицуулалт болон хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын талаар Германы хэвлэлийн зөвлөлийн орлогч дарга, ноён Манфред Протце мэдээлэл хийсэн юм.

 


Сэтгэгдлийг ачааллаж байна ...

Бидэнд шинээр гомдол мэдүүлэх

Гомдол гаргах

Шийдвэрлэсэн гомдлын шийдвэр хайх

Гомдлын шийдвэрүүд