БАРУУН ХОЙД БҮСИЙН СЭТГҮҮЛЧИД ЁС ЗҮЙГЭЭ ХЭЛЭЛЦЛЭЭ

2018-08-09

Сэтгүүлчдийн санамсаргүй алдаа нь ёс зүйн зөрчилд хэрхэн хүргэж байгаа, түүнээс яавал сэргийлэх талаар баруун хойд бүсийн сэтүүлчид зургадугаар сарын 29-30-нд Хөвсгөл нуурын эрэг дэх байгалийн үзэсгэлэнт газар болсон сургалтын үеэр хэлэлцлээ. 


Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбооноос санаачилсан сургалтад Баян-Өлгий, Говь-Алтай, Баянхонгор, Төв, Сүхбаатар, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Архангай, Хэнтий аймгийн 40 гаруй сэтгүүлч, хэвлэл мэдээллийнхэн оролцов. Үзэл бодолтой байх эрх, түүнийгээ илэрхийлэх эрх чөлөө ба гүтгэх зөрчил, эрэн сурвалжлах сэтгүүл зүй ба ёс зүй, хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын туршлага, хэлэлцэн шийдвэрлэсэн хэргүүд, цахим орчин дахь мэргэжлийн сэтгүүл зүй, нийгмийн сүлжээний зааг ялгаа зэрэг сэдвийг мөн энэ өдрүүдэд хөндөж ярилцсан юм. 


“Сэтгүүлчид ёс зүйн алдаатай бүтээлийг хэлэлцэхээс гадна салбарынхаа тулгамдсан асуудлаар санал бодлоо хуваалцсанаар цаашид орон нутагтаа ямар менежмент үр өгөөжтэй байхыг тодорхойлж чадлаа” хэмээн Баянхонгор таймс сонины эрхлэгч Д.Батдамба онцлов. 

 
Баруун хойд бүсийн сургалтыг ОНХМХ-ны Хөвсгөл аймгийн салбар зохион байгуулж, аймгийн ЗДТГ, ИТХ, Харилцаа Холбооны Зохицуулах Хороо, Монголын Оюуны Өмчийг Хамгаалах Холбоо, Бие даасан боловсрол хөгжлийн төвийн удирдлага, багш мэргэжилтнүүд оролцсон юм.

Сэтгэгдлийг ачааллаж байна ...
Санал хүсэлт өгөх