ЦАГДААГИЙН БАЙЦААГЧ НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2018-06-19

Энэ сарын 18-ны өдөр Нийслэлийн Цагдаагийн Газар, Фридрих Эбертийн Сантай хамтран Нийслэлийн дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн эргүүлийн офицер, хэсгийн байцаагч нарт  "Зарим зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа" сэдвийн хүрээнд сургалт зохион байгууллаа.

Тус сургалтад Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа "Хэвлэлийн өөрийн зохицуулалт ба ёс зүйн зөрчлийн шийдвэрлэлт" сэдэвт илтгэл танилцуулсан. Энэхүү илтгэлээр хэвлэл мэдээллийн зөвлөлийн үйл ажиллагаа хэрхэн явагддаг, хэвлэлийн өөрийн зохицуулалт гэж юу болох, хэвлэл мэдээллийн зөвлөлд ирсэн гомдлыг хэрхэн шийдвэрлэж буй талаар мэдлэг олгосон юм.

Мөн уг сургалтанд Нийслэлийн Прокурорын Газар, ХСИС, ЗШМАЗХ зэрэг газруудаас  тус тус төлөөлөгчид ирж илтгэл танилцууллаа.

 

Сэтгэгдлийг ачааллаж байна ...
Санал хүсэлт өгөх