Хэвлэл мэдээллийн зөвлөл хүүхдэд ээлтэй сэтгүүлзүйн төлөө ажиллана

2018-05-29
“Хүүхэд хүмүүжлийн эерэг арга ба Сэтгүүл зүй” сургалтыг Дэлхийн Зөн Монгол ОУБ-аас Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн Ерөнхий газар болон Хэвлэл мэдээллийн зөвлөлтэй хамтран өнгөрсөн бямба гарагт зохион байгууллаа.
Салбарын мэргэжилтнүүд нийт хүн амын 35%-ийг эзэлж байгаа 0-18 насны хүүхдүүдэд чиглэсэн анхаарал, халамж нэн шаардлагатай болсныг энэ үеэр онцолж байв. Тухайлбал, Дэлхийн Зөн ОУБ-ын Хүүхэд хамгааллийн менежер С.Цэцэгээ “Хүүхэд цэцэрлэгээсээ эхлээд 20 жилийн турш боловсролын байгууллагаар дамждаг. Гэхдээ тэдэнд мэдлэг олгоход анхаараад хүмүүжлийн ажилыг орхигдуулах боллоо” гэлээ.
Хүүхэд хамгааллын бодлогыг бүрэн хэрэгжүүлэхэд хэвлэл мэдээллийнхэн чухал үүрэгтэй гэдэгт оролцогчид санал нэгдэж байлаа. Үүнтэй холбогдуулан хүүхдийн эрхийг хамгаалах, тэдэнд ээлтэй сэтгүүл зүйн үйл ажиллагааг төлөвшүүлэхэд талууд хэрхэн хамтрач болох талаар Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа илтгэл хэлэлцүүлж, санал солилцсон юм.
Сэтгэгдлийг ачааллаж байна ...
Санал хүсэлт өгөх