Цагдаагийнханд өөрийн зохицуулалтын талаар сургалт хийхээр боллоо

2018-05-24

Хэвлэл мэдээллийн зөвлөл болон Цагдаагийн ерөнхий газрын удирдлагуудын уулзалтуудын үр дүнд 2018 онд хамтран ажиллах төлөвлөгөөг энэ долоо хоногт баталгаажууллаа.

Энэ хүрээнд цагдаагийн албан хаагчдад хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын талаарх ойлголт өгөх, хэвлэл мэдээллийн ажилтнууд болон сэтгүүлчдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэргэжлийн сэтгүүл зүй ба нийгмийн мэдээллийн сүлжээний талаар хэлэлцүүлэг зохион байгуулах зэрэг ажлыг төлөвлөжээ.

Зөрчлийн тухай хуулийн 6.21-дэх гүтгэх зөрчлийг шийдвэрлэхэд хэвлэл мэдээллийнхэнд эдийн засгийн дарамт, өөрийн цензурыг үүсгэж байгаа бол цагдаагийн албан хаагчдад ч хэргийг шийдэхэд хүндрэлтэй байгаа. Иймээс бид хуулийн болон өөрийн зохицуулалтын талаар харилцан мэдлэг, ойлголт солилцох шаардлага үүсэж байна” хэмээн ХМЗ-ийн Гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа хэлж байна.  

Өнгөрсөн хугацаанд талууд стратегийн ач холбогдол бүхий хэд хэдэн уулзалт хийсний үр дүнд энэхүү хамтран ажиллах төлөвлөгөөг баталсан юм.

 

Сэтгэгдлийг ачааллаж байна ...
Санал хүсэлт өгөх